Жим Маки Бригам эмнэлэгт нүүр шилжүүлэн суулгах мэс засалд оржээ. Удаан хугацаанд үргэлжилсэн түүний хагалгаа амжилттай болж, дахин амьдрах итгэл хайрлажээ. Жим Макигийн амьдрал тийм ч бүтэлтэй байсангүй. Тэрээр ганц охитойгоо уулзахаа больж, улмаар хар тамхинд донтжээ. Гэсэн ч охин нь түүнийг орхисонгүй үргэлж хайрлаж, эцэгтээ байнга санаа тавьсаар иржээ. Жим Маки бүтэлгүй амьдарч байхдаа осолд орж нүүр нь авах юмгүй болжээ. Харин 3 жилийн өмнө алтан гарт эмч нар түүнд шинэ нүүр хайрлаж, охин нь аавыгаа дэмжсэнээр тэд ахин хамт байх болжээ. Жим архи, тамхи мансууруулах бодисноос татгалзаж, өөрөөр амьдрахаар шийджээ. Хэдийгээр түүний өнгөрсөн амьдрал бараан өнгөрсөн ч бүх зовлон бэрхшээлийг даван туулж тэрээр хайртай охинтойгоо дахин хамт амьдрахаар болжээ. Жим Маки АНУ-ын хэмжээнд нүүр шилжүүлэх мэс засалд орсон 2 дахь хүн болсон байна.
Shuum.mn
Shuum.mn