Нью Йорк хотноо эхэлсэн “Мерседес Бенз” загварын долоо хоногийн үеэр загвар зохион бүтээгч Ричард Чай 2013 оны хавар, зуны загваруудаа толилууллаа. Түүний загваруудад тачаангуй байдлыг илэрхийлсэн, богино даашинзууд зонхилсон байна.
Цагаан өнгийн цулгуй даавуун материалыг болон эрээн өнгийн чимэглэлтэй хослуулж өгсөн коллекцийг голцуу торгомсог нимгэн материал ашиглан урлажээ. 60-аад оны загваруудтай төстэй богино банзал нь загвар өмсөгчдийн тачаангуй байдлыг тодотгож өгсөн байна.
Солонгос гаралтай Америк дизайнер Чай ярилцлага өгөхдөө энэ коллекц нэг талаараа усны хувцас, нөгөө талаараа теннисчдийн өмсдөг хувцастай төстэй болсон, үнэндээ нэг төрөлд баригдахааргүй болсон, та биеийн тамирын хувцас өмсөхийг хүсвэл энэ загварууд үнэхээр дээд зэрэглэлийн бас өмсүүштэй болсон гэмээр байна гэжээ.
Чайгийн нэрийн хуудас болсон хээ угалзнууд нь ус болон цэцгийн хээг хослуулсан, мөн судалтай болжээ. Мөн эдгээр загваруудыг урлахад торго шиг нимгэн, нарийн хийцтэй даавуу ашигласан байна.
Чай хэлэхдээ энэ улирлын загваруудадтодорхой биш, сарнисан, мөн давхар хээ, чимэглэл зонхилж байгаа, энэ бүгд нь коллекцид зөөлөн бас гэрэл гэгээг нэмж өгч байна, энэ бол хамгийн чухал онцлог нь болж өгсөн гэжээ.
Загварын долоо хоног Нью Йоркийн Линкольн төв болон Манхеттены бусад орднуудад болсон байна.
Shuum.mn