МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар өчигдөр, музей, номын сан зэрэг газруудад энэ онд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Мэргэжлийн хяналтын байцаагчдын хийсэн шалгалтаар зарим музейнүүдээс цөөнгүй зөрчил дутагдал илэрчээ.
Академич, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн уран бүтээл, эрдэм шинжилгээний ажлын асар их өв соёлыг тэр хэвээр нь хадгалах, хойч үед сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, МАХН-ын Төв хорооны шийдвэрээр 1988 онд Ц.Дамдинсүрэнгийн гэр музейг байгуулсан байна.
Гэр музейд сан хөмрөгийн өрөө байхгүй ердийн айлын шиг байгаа бөгөөд дээд давхраас нь үе үе ус алдаж, Ц.Дамдинсүрэн агсны цуглуулсан, бичсэн хуучны судруудад аюул учруулж байгаа гэнэ. Мэргэжлийн хяналтын байцаагчдын дүгнэлтээр “Музейд хадгалагдаж буй хуучин ном судар, эд өлгийн зүйлийн хадгалалт хамгаалалт туйлын хүнд нөхцөлтэй байгаа бөгөөд музейн өрөөний цонхнууд хамгаалалт байхгүй, хуурайшилт хэвийн хэмжээнээс хэтэрсэн тул саванд ус хийж тавих маягаар аргацааж байна” гэжээ.
Мөн гадаадад үзэсгэлэнгийн зорилгоор гаргасан зарим үзмэр хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй, ямар ч тэмдэглэл тайлан байгаагүй нь илэрчээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бургастайн амны хадан агуйгаас олдсон ХII-XIV зууны үеийн Монгол язгууртан гаралтай эмэгтэй хүний занданшуулсан шарил, хоргой дээл зэрэг 11 төрлийн үзмэрийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн одоогоос гурван жилийн өмнө олж, сэргээн засварлаж байжээ.
Гэтэл БСШУЯ-ны эрх мэдэлтэнүүд тушаал гарган уг үзмэрийг авч, 2009 оны хоёрдугаар сард АНУ-д үзэсгэлэнд гаргасан гэнэ. Гэвч уг түүх соёлын хосгүй үнэт олдвор өнөөг хүртэл ирээгүй, энэхүү үзмэрүүдийг хэдий хугацаатай гаргасан талаар байгуулсан гэрээ, тайлан байхгүй байгаа нь харамсалтай.
Н.Мөрөн