Их унтах нь биеийн хүчийг эрс сайжруулдаг болохыг саяхны судалгаа нотоллоо. Стэнфордын их сургуулийн сагсан бөмбөгийн эрэгтэй тамирчдыг туршилтад хамруулан зургаан долоо хоногийн турш шөнө 10 цаг унтуулжээ. Тэгэхэд тэдний бөмбөгөө оновчтой шидэн гоол оруулах чадвар есөн хувиар нэмэгдсэн байна.
Ядаргаа, бухимдал эрүүл мэндэд тустай гэх Т.Бухгольцийн дэвшүүлсэн саналын эсрэг хийгдсэн энэ судалгаа хангалттай унтах, сайн амрах нь ядаргаанаас илүү биед хэрэгтэй болохыг батлав. Ялангуяа, тамирчдад илүү тустай нь нотлогджээ. Стэнфордын их сургуулийн Нойр судлалын төвийнхөн тамирчдыг 2-4 долоо хоногийн турш өөрсдийнх нь хуучин хэмнэлээр буюу хоногт 7-8 цагийн нойр авахуулж дараагийн 5-7 долоо хоногт 10 цаг унтуулсан байна.
Энэ хугацаанд тэднийг согтууруулах ундаа болон кофе хэрэглэхийг хориглосон ч өдрийн цагаар богино хугацаанд дуг хийхийг зөвшөөрчээ. Тэгэхэд тэдний хурд илтэд нэмэгдэж туршилтын өмнө 16.2 секунд байсан ухасхийлт 15.5 секунд болтлоо өссөн байна. Мөн тамирчин тус бүрийн тоглолтын ур чадвар ч илтэд өсч оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргах болжээ.
Туршилтаас зөвхөн тэмцээний өмнөх хэдхэн өдрийн нойр бус урт хугацаанд тогтмол урт цагаар унтах нь илүү үр дүнтэй гэсэн зөвлөмж гаргасан байна. “Удаан хугацаанд хангалттай унтаж чадахгүй байх нь архаг нойргүйдэлд хүргэдэг. Энэ нь амжилт, бүтээмжээс хумслагч хамгийн хортой “дайсан” гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ” хэмээн туршилтад хамрагдсан тамирчид өгүүлжээ. Тиймээс ядарч зүдрэн яст мэлхийн хурдаар урагшилснаас сайтар амраад эрч хүчтэй туулайн дэгдэлтээр бусдыгаа гүйцэж түрүүл хэмээн хүмүүст уриалсан байна.
Ж.Баярмаа