Парис дахь АНУ-ын ЭСЯ-ны дэргэд хууль бусаар эсэргүүцлийн ажиллагаа явуулах гэж оролдсон зуу орчим хүнийг цагдаагынхан баривчилсан байна. Лалын шашинтай орнуудад олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын учир шалтгаан болсон “Лалынхан буруугүй” киног эсргүүцсэн жагсаал хийхийг оролдсон байна. Энэ удааг хэсэг хүмүүс л ЭСЯ-д ойртож чадсан байна. Тэднийг баривилсан юм. Бусад цугларагсадыг Тюильри цэцэрлэгт хүрээлэнд цагдаагынхан тусгаарлан хорьж чадсан байна. Америкийн эсрэг эсэргүүцлийн ажиллагаа энэ долоо хоногт эхэлсэн юм. Ливи улсад мягмар гаригт АНУ-ын элчин сайд Кристофер Стивенс болон ЭСЯ-ны хэд хэдэн ажилтнууд алагдсан юм. Америкийн дипломат төлөөлөгчийн газрыг эхлээд буудсан ба дараа нь бүрмөсөн шатаасан юм. Мөн Египет, Йемен, Судан, Тунис улсуудад байгаа АНУ-ын ЭСЯ-ыг бас дайрсан байна.