logo
Хилчид шилдэг гэрээтээ шалгаруулав

Хилчид шилдэг гэрээтээ шалгаруулав

2012/09/17
Хил, хэл, мал гуравтайгаа байхад Монгол баян. Хил, хэл, малгүй бол Монгол Улс байхгүй гэсэн утгатай мөртийг манай нэгэн нэрт яруу найрагч өгүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр яруу найрагчийн өгүүлсэнчлэн тусгаар Монгол Улсын бэлгэ тэмдэг болсон энэхүү гурван зүйлийн нэг улсынхаа дархан хилийн торгон шугамыг сахин хамгаалж буй хилчид мэргэжлийнхээ баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Тэд хотоос холгүйхэн орших сургалтынхаа төвд нэгэн өдрийг өнгөрөөж өөр хоорондоо мэргэжлийнхээ онцлог зүйлүүдээр өрсөлдсөн уралдаан тэмцээн зохиолоо. Анги ангиас шигшигдэж ирсэн хилчид 25 км-ийн марш үйлдэж, газрын хөрсөн дээр үлдсэн ул мөрийн дагуу ямархуу хүн хил зөрчснийг газар орон дээр нь тодорхойлох зэргээр хилчин хэмээх мэргэжлийнхээ сонирхолтой өвөрмөц зүйлүүдээр өрсөлдлөө. Мөн хилчид эдүгээ юу чаддаг ямар үүрэг гүйцэтгэдэгээ харуулсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш