Британийн нэрт дуучин, өдгөө 38 настай Робби Уильямс анхны хүүхдээ өлгийдөн авлаа. Тэрбээр дөнгөж мэндэлсэн охиндоо Теодора Роза хэмээх нэр хайрлажээ. Үүнээс өмнөхөн Уильямс хүүхдэдээ энгийн, уламжлалт нэр өгнө гэж ярьжээ. Тэрбээр алдартнуудыг дагаж, хүүхдүүддээ тусгайлан нэр зохиож өгөхийг хүсдэггүй гэнэ.
Өдгөө Британийн дуучин эхнэрийнхээ хамт Беверли-Хиллзд аж төрж байгаа аж. Харин хүүхдээ эх оронд нь, англи маягаар хүмүүжүүлэх бодолтой гэдгээ ярьжээ. Түүнд Америкийн сургуулиудын чанар таалагддаггүй учраас Их Британи руу гэр бүлээрээ нүүхээр төлөвлөсөн байна.