Саяхны нэгэн өдөр “Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин Г.Нарансолонгыг их л бухимдуу явахад нь тааралдав. Тэрбээр хүүхэдтэйгээ хамт авахуулсан зургуудыг нь цахим хуудсуудад зөвшөөрөлгүй тавьж байгаад бухимджээ. Түүнчлэн зураг, мэдээний дор бичсэн элдэв сэтгэгдэл түүний сэтгэлийг ихэд өвтгөдөг гэнэ.
Жүжигчин бүсгүй “Бид ч гэсэн өвддөг зүрх сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Ядаж үр хүүхдийг минь зүгээр байлгаж болдоггүй юм байх даа” хэмээн хэлэх үгээ олж ядаж байв.
Дашрамд сонирхуулахад, “Амьдрах сайхан” тоглолтоороо энэ намрын хошин шогийн үзүүлбэрийн салхийг хагалсан “Х тҮц” хамтлагийнхан хөдөө орон нутгийг зорьжээ. Тэд аялан тоглолтоо Сэлэнгэ аймгаас эхэлсэн бөгөөд Дархан-Уул, Орхон аймагт зочилж, үзэгчдэдээ шинэхэн тоглолтоо толилуулах аж.