Мэргэжлийн сүмогийн Аки башё есдүгээр сарын 9-23-нд Токио хотын “Рёогоки Кокүгикан” ордонд боллоо. энэ сарын тэмцээнд “Исегахама” дэвжээний тэргүүн бөх озэки Харүмафүжи Д.Бямбадорж өвдөг шороодолгүй түрүүлж, мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүнагаар тодров.
Есдүгээр сарын башёгийн өмнө Японы Мэргэжлийн сүмогийн холбооноос түүнд 13 ба түүнээс дээш давбал ёкозүна цол олгоно хэмээн мэдэгдсэн. Гэвч озэки Котошёогикү, Котоошюү, Барүто нар бэртлийн улмаас тэмцээнийг дундаас нь орхисноос үүдэн Ёкозүнагийн зөвлөл аварга цол олгох болзлоо өндөрсгөж, 14 давах буюу түрүүлбэл аварга цол олгохоор болсон юм.
Тэмцээний эхний өдрөөс башёг тэргүүлсэн Харүмафүжи Д.Бямбадорж 14 дэх өдөр озэки Какүрюү М.Анандыг ерикири, сүүлийн өдөр 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалыг шитатэнагэ мэхээр өвдөг шороодуулснаар есдүгээр сарын тэмцээнд ганц ч уналгүй түрүүлж, Эзэн хааны цомыг дөрөв дэх удаагаа гардлаа. Озэки Д.Бямбадорж ийнхүү мэргэжлийн сүмогийн ертөнцийн хүнд бэрх замаар 12 жил тасралтгүй өгссөний эцэст оргилд нь гарч, их аварга боллоо. Хоёр зууны түүхтэй мэргэжлийн сүмогийн түүхэнд 70 ёкозүна төрснөөс сүүлийн гурав нь Монгол сүмоч байгаа нь гайхалтай.
Дээд зиндааны манай бөхчүүдээс их аварга Хакүко М.Даваажаргал 13 даваа, хоёр унаатай үзүүрлэсэн бол озэки Какүрюү Н.Ананд 11 ялалт, дөрвөн ялагдалтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Харин өнгөрсөн тавдугаар сарын Нацү башёд 12 даваатай түрүүлсэн Монголын “Алтан хараацай”-нуудын нэг “Ошима” дэвжээний тэргүүн бөх, Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням есдүгээр сарын башёг 10 даваа, таван унаатай дуусгав. Харин Шёотэнро Д.Нямсүрэн 7-8, Токитэнкү А.Хүчитбаатар 6-9, Асасэкирюү Б.Дашням 8-7 амжилтаар энэ удаагийн барилдааныг өндөрлөлөө.
Аки башёд гиношо буюу уран барилдааны шагналыг сэкивакэ Мёогирюү дөрөв дэх удаагаа, Шүкүншо буюу гарамгай барилдааны шагналыг их аварга Хакүког өвдөг шороодуулсан маэгашира Точиозан анх удаа хүртлээ.
Мөн жюүрёо зиндааны зүүний хоёроос барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил есөн даваа, зургаан унаатай дуусгаснаар арваннэгдүгээр дүгээр сарын Кюүшюү башёд дээд зиндаанд эргэн ирэхээр боллоо. Тус зиндаанд “Китаноүми” дэвжээний бөх Жокорюү 11 даваа, дөрвөн унаатай түрүүлэв. Харин макүшитад Рейден (Кисэ) 7-0, сандамэд Хагане (Изүцү) 7-0, жониданд Ивасаки (Кисэ) 7-0, жонокүчид Сотенрей (Шикоройама) 7-0 нар түрүүлсэн.
Шинэ их аварга Д.Бямбадорж 1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. Мэргэжлийн сүмод 2001 оны нэгдүгээр сараас барилдсан бөгөөд 2004 оны арваннэгдүгээр сарын Кюүшюү башёгаас эхлэн дээд зиндаанд барилджээ.
Тэрбээр мэргэжлийн сүмод 877 барилдаан хийснээс 542 ялан, 337 унаж, 12 барилдаан өнжсөн үзүүлэлттэй. Дээд зиндаанд дөрөв, жюүрёо, сандамэ, жонокүчи зиндаанд тус бүр нэг удаа түрүүлсэн. Түүний аав нь улсын заан Р.Давааням агсан. Харин ах нь улсын начин Д.Лхагвадорж, аймгийн начин Д.Баасандорж нар юм.