“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр үзэгчдийн танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийг зорьж яваад автын осолд орон эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр осол гарах үед жолоо барьж явсан бөгөөд хүндхэн гэмтэл аван толгойдоо 20 гаруй оёдол тавиулсан байна. Цаг алдалгүй анхны тусламж аван эрчимтэй эмчилгээнд орсон түүний бие одоогоор дээрдэж байгаа хэмээн ойрын эх сурвалж нь дуулгасан юм. Мөн жүжигчин Сүлдтэй UBS телевизийн зохион байгуулдаг "Universe best songs" наадамд амжилттай оролцсон, дуучин Амина хамт явж байсан гэнэ. Тэднээс гадна бас нэг дуучин явж байсан аж. Осолд орсон машин нь pruis-20 гэх машин байсан бөгөөд жүжигчин А.Алтанхуягийнх юм байна. Тэрбээр ихэд хурдтай явж байсан гэх мэдээлэл гараад байгаа аж. Ямар ч байсан залуусын биеийн байдал харьцангуй сайжирч байгаа гэнэ.