logo
Марк Зукерберг оросын оюутнуудтай уулзаж зөвлөгөө өгчээ

Марк Зукерберг оросын оюутнуудтай уулзаж зөвлөгөө өгчээ

2012/10/05
Олон нийтийн мэдээлэл харилцааны Facebook вебсайтыг үндэслэгч Марк Зукерберг ОХУ-ын Москвагийн Их сургуульд зочилж оюутнуудтай уулзсан байна. Түүнийхээр бол дэлхий дахинд юу болж байгааг мэдэж бусадтай хамгийн хурдан хугацаанд мэдээлэл солилцож байхын тулд Оросын залуучууд өөрсдийн хэрэглэдэг сайтнаас Facebook вебсайтын хэрэглэгч болсон нь дээр юм байна. Facebook-ын хэрэглэгч болсноор манай гариг дээр яг юу болж байгааг хурдан шуурхай олж мэдэх, мэдээлэл солилцох, бусдад дуу хоолойгоо хүргэх боломжтой болно.Зукерберг Орос оюутнуудад хандаж карераа эхлэх гэж байгаа бол эхлээд заавал ямар нэгэн компани байгууах бус харин ямарваа сонирхдог зүйлээсээ эхлэх нь зөв юм байна. Сонирхдог зүйл нь ямар нэг шинэ зүйл хийхэд хүргэнэ гэж зөвлөж байна. Дараа нь нэгэнт шинэ зүйл эхэлсэн бол санхүүгийн бэрхшээл зах зээлийн өрсөлдөөнөөс айх хэрэггүй, шантрах хэрэггүй. Зукерберг жишээ болгож  Германы Facebook-ийн хувилбар сайтыг иш татсан байна. Германы иргэн Facebook-ийн  хувилбар сайтыг үүсгэн байгуулсан. Германчууд эхэндээ Facebook-ээс татгалзаж, уг Герман сайтыг ашиглаж байсан. Гэсэн ч үйл ажиллагаагаараа Facebook-ийг гүйцэхгүй, амьдрал ахуйд өгөөжөө өгөхгүй хязгаарлагдмал байсан. Мөн нэгэнт олон нийтийг хамарсан, олон хэрэглэгчтэй болсон байсан  тул хэрэглэгчид эргээд Facebook-руу орсон байна. Хэрэглэгчид гэхдээ шууд нэг өдөр олон нийтийн ямар нэг сайт хэрэглэхээ сонгодоггүй аажим ажимаар сонголтоо хийдэг. Дэлхийн олон улсад Facebook-тэй төстэй олон нийтийн сайт байдаг. Гэхдээ л хэрэглэгчид Facebook-ийг илүү өгөөжтэй, байнга шинэчлэгдэж байдаг. Мөн өдөр тутмын амьдрал ахуйд нь хэрэг болж, мэдээлэл авахад хамгийн хэрэгтэй сайт гэдгээр нь Facebook-ийг ашигладаг байна. Facebook байнга шинэчлэлт хийж, хэрэглэгчдэд Facebook-ийг ашиглахад хамгийн энгийн байдлаар тохируулсан байдагт давуу тал оршиж байгаа болохыг Марк Зукерберг Москвагийн Их сургуульд зочилж оюутнуудтай уулзахдаа ярьсан байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш