Нүгэл судлалын тойм
Нүглийн тухай ойлголт
Нүгэл гэж юу вэ? гэхээр орчин үеийн хүмүүс ихэд гайхан, "гажигтай байх аа" гэх буюу "хоцрогдсон новш" гэж ад үзэх нь мэдээж. Ганц нэг хүн: "1930-аад оны үед сүм хийд шатахад л түүнтэй устсан байх. Одоо бол нүгэл байхгүй нүхэндээ орсон" гэж ярина. Энэ бол тун үнэнд ойртсон үг. Уг нь буяны эсрэг үйлдлийг нүгэл гэдэг байсан юм шиг санагддаг. Зах зээлийн нийгмийн хөгжлийн зүй тогтлоор буян нүгэл хоёрын ялгаа үндсэндээ арилсан хэрэг. Хүмүүсийн ихэнх нь: "Хорвоод ариун юм гэж юу байгаа юм бэ? Нүгэл бол буян, баянд хүрэх зам байхгүй юу. Нүгэл хийлгүйгээр баян болсон буянтан ганц ч байхгүй. Битгий тэнэгтээд бай" гэж зүтгэж байна.
Худлаа хэлэх, хулгай хийх, залилах зэргийг хүртэл нүгэлд оруулж байсан түүхэн баримт байдаг. Гэтэл өнөөдөр оюуны чадамж өндөр байгаагийн илэрхийлэл буюу капиталист овсгоо гэж үзэх боллоо.
Тэгэхээр нүгэл гэдэг нь өөрт байгаа боломжийг ялгалгүй ашиглаж, хөрөнгийн хуримтлал буй болгож нэр хүндийн өндөрлөгг хүрэх арга гэдэг нь тодорхой байна. "Нүгэл нүхэндээ орсон" гээд байгаа нь тэр хүнд өөрт нь гүнзгий шингэж харагдахгүй болсон буюу харагдсан ч буяны хэлбэр маягтай үзэгдэж байгаатай холбоотой. Нүгэл мандтугай.
Нүглийн эзэн хэн бэ?
Нүгэл бол монголд хувьчлагдаагүй байгаа, хувьчлагдах ч боломжгүй оюуны үнэт зүйл мөн. Овсгоо самбаа зориг зүрх гаргах юм бол хэн ч түүнийг ашиглаж санасандаа хүрч болно. Социализмаас өмнөх үед лам нар хийгээд сүсэгтэй хүмүүс нүгэл үйлдэхийг эрс цээрлэж "арван хар нүгэл" хэмээн үзэл номлол гаргаж байсан гэдэг. Гэтэл хүний эрх, эрх чөлөө хангагдсан өнөө үед лам нарын дунд хүртэл нүгэл үйлдэн ашиг олж, капиталист овсгоо гаргаж байгаа сийрэгхэн толгой олон бий. Аливаа ном буяны ажлыг шоу маягаар үйлдэж, дүвчин дүрийг худал эсгэн сүсэгтэн хүмүүсийг үнэн бишрүүлж байгаа нь буяны өмсгөлтэй нүгэл л дээ. Манай засаг төрийн дээдсүүд бол нүглийн ач буяныг хүртэж байгаа хуучнаар бол бузартсан, орчин үеийнхээр бол ариуссан бурхад мөн. Тэдний ихэнх нь хувьсгалын улаан шуурган дундаас нүглээр хөөрхөн хөрөнгийн үүсвэр атган гарч буян хураасны дээр сонгуулиар буянтны дүр эсгэн худал ярих урлагаар тодорч гарсан ардын элч, тэнгэрийн бошгууд л даа. Тэдний нүгэл бол дандаа буян болон бусдад тусаж байдаг "цагаан" нүгэл. Хэд хэчнээн худлаа ярьж, хулгайн юмыг хүртсэн ч бузартах нигуур байхгүй. Ийм амьд бурхад чуулсан газар нүгэл байдаггүй бөгөөд ард түмэн хэзээ ч сайн нэр зүүдэггүй аж. Бурхантай газар бугтай гэж үнэн байх.
Нүглийг "буянжуулах" урлаг
Нүглийн "буянжуулах" нь манай нийгмийн бүх хүрээнд таран түгэж, хүмүүсийн ур ухааныг дайчилж байгаа үйл явц юм. Нүгэл нь олон талт үйл ажиллагаа учраас зарим нөхцөлд гэмт хэрэг хэмээх бүр эсрэг зүйлтэй холбогдох нь бий. Тийм учраас нүгэл нь үйлдэж байгаа хүнээсээ маш цэмцгэр няпг нямбай, бусдын нүдийг хуурах тийм нандин урлагийг шаарддаг. Зарим нүгэл бол нэлээд баян, мөнгөтэй хүн үйлдэхгүй бол шууд гэмт хэрэг болж шоронгийн хаалга татуулж болно. Мөнгөтэй, бэлтэй хүн бол үйлдсэн нүгэл нь гарцаагүй хүнд гэмт хэрэг болсон ч цагдаагийн болон шүүхийн "бурханд" ахиухан өргөл өргөөд л буянтнаар тодорч дээдсийн суудалдаа суусан хэвээрээ үлдэх жишээтэй юм. Энд нүглийг "буянжуулах" урлагийн онцгой нууц оршиж байх жишээтэй. Ер нь асар том нүглийг "буянжуулах" үйл ажиллагаа нь дээдсийн хүрээнд л явагддаг юм. Тэтгэврийн хөгшид болон төсвийн мөнгө харсан амьтад бол хичнээн ч "гоё" нүглийг буян болгон чимээгүй хүртэж чадахгүй. Харин тэд жижигхэн нүгэл үйлдсэнийхээ төлөө том эрсдэл амсахыг үгүй гэх арга байхгүй, тэгэхээр Монголд нүглийн чөлөөт бүс бий гэж ойлгох хэрэггэй. Тэнд ямар ч нүгэл нь гэмт хэрэгтэй холбогдохгүй. Холбогдлоо ч хууль үйлчлэхгүй. Тэнд нүглийг "буянжуулах" нууцад нэвтрэх эрдэм билигт гаршсан хөрөнгө мөнгөтэй хүн л нэвтэрдэг юм. Та тайван бай.
Нүглийн ирээдүй
Нүгэл үйлдэх нь манай амьдралын хэв маяг болж улам олон чиглэлээр салбарлан хөгжих нь тодорхой байна. Зарим эдийн засагч манай ядуу эдийн засгийг хөгжүүлэхэд далд буюу "нүглийн эдийн засаг" онцгой нөлөөтэй гэж үзэжбайхад, генетикчид"Монгол хүний цусанд нүглийн эс бүрэн бүрэлдэж цаашдаа ерөөсөө нүглийн амьтан болно" гэсэн таамаг дэвшүүлжбайна. Харин социологчид "Нийгмийн ядуулаг хэсгийн хүрээнд бичил нүглийн тоо илүүтэй байгаа нь буяныг харх мэт идэж дуусгах магадлал өндөр байна" гэж дүгнэх аж. Энэ бүгдээс үзэхэд нүгэл хөгжих зам нь бүрэн чөлөөтэй болж улам бүр "сонгодог" агуулгатай болох нь ойлгомжтой. Гэхдээ нүглийн хөгжилд төрийн оролцоо гарцаагүй хэрэгтэй. Өнөөдөр төр засаг үүнийг баттай ойлгожжижиг хулгай, танхай бяцхан залилан зэргийн тоог ялигүй
хязгаарлаж харин авилга, дээдсийн хүүхдийн хар тамхины наймаа, томоохон мөрийтэй тоглоом зэрэг нүглийг хөхүүлэн дэмжиж, хүрээ хязгаарыг нь тэлэх бодлогыг битүүхэндээ барьж байна. .. Ийм томоохон нүглийг баян чинээлэг, дээгүүр албан тушаалын хүмүүс хийдэг учраас дархлаа сайтай, вирусжуулах нөлөө нь илүү учир түлхүү хөгжүүлэх нь зүйн хэрэг. Зарим гадаадын иргэд манай орны нүглийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулжбуйг дурдахгүй өнгөрөх аргагүй. Шөнийн цэнгээний газар, эмсийн хүрээлэн, мөрийтэй тоглоомын газар зэрэг дэлхийд алдартай нүглүүдийг тэд л оруулж ирж Монголчууд бидний нүдийг нээж байна. Төр засаг маань тэднийг зөөлөн гараараа илбэн таалж байгаа нь "нүглийн сүү"-гээр нь ард биднээ угжиж оюун санааг маань түргэн вирусжуулах ухаан гэхээс өөр аргагүй. Түүний цаана тэдний хаядаг авилгын "хүнд эд" гэдэг нь салах юм биш. Жинхэнэ нүглийн "хар халим" гэсэн үг. Тийм "халим"-ны шөл уусандаа л төрзасгийн зарим эрхмүүд маань ядаргаанд орчихгүй ядуу орноо чирж явна. Ура! "Хар халим"-ны шөл мандтугай!