Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг төдийгүй бүх түүхээ төөрүүлэх гэж байна гэх асуудлаар Чингис хааны менежментийн холбоо, Чингис хаан судлалын төвийнхөн хэвлэл мэдээллийнхэнд хандсан. Энэ талаар дээрх төвийн тэргүүн Д.Энхтайвантай ярилцлаа.
Д.Энхтайван: Ерөнхийлөгчийн зарлиг үндэс угсаагаа басамжлан доромжилсон алдаа завхарлын үндсийг тавьсан
-Чингис хааны төрсөн өдөр ба эх түүхийг будлиантуулах гэж байна гэлээ. Энэ талаар?
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг үндэс угсаагаа басамжлан доромжилсон алдаа завхралын үндсийг тавьж Чингис хаан судлал болон “Монголын нууц товчоо”, эх түүхийн хамгийн чухал бахархал болсон ХIII зууны түүхийг будлиантуулах гэж байгааг эх оронч ухаан эрдэмтэй бүхэнд сэрэмжлүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
-Чингис хааныг төрөх үед лам нар байсан. Мөн Хятад амбан байсан гэдэг нь түүхийг гажуудуулж байна гэсэн. Энэ яг ямар учиртай юм бол?
-Чингис хааны үед Улирлын цаглабартай байсныг МНТ болон дундад зууны түүх сурвалжууд захидал зарлиг, хөшөө дурсгалууд батладаг. Гэтэл жил нь 354 болон 384 хоногтой сараар тооцдог “Билгийн тоололтой байсан” гэж Ерөнхийлөгч зарлигдсан нь Их хааныг мэндлэхэд лам нартай, хятад амбантай байсан мэтээр түүхийг гажуудуулж байна.
-Та хэвлэлийн бага хурлын үеэр сайн хянаж үзээгүй байж Чингис хааны төрсөн өдрийг одоогийн хуанлигаар хөнгөмсөг тооцож гаргасан нь маш том алдаа болж байна гэсэн. Тэр тухай?
-Билгийн тоолол нь нангиадын Геү Шү Жингийн зохиосон хуанлийг Манжийн хаадын оны цолтойгоор ХVIII зуунд, түвдийн Төгсбуянт литийг хүрээ хийдийн явцуу ёсноос Олноо өргөгдсөн гэж нэрлэн 1911 оноос төрд хэрэглэсэн түүхэн үнэн бий. Үнэн ийм атал Манж түвд сэтгэлгээгээр 850 жилийн өмнөх түүхийг 2012-2013 оны хуанли литэд байгаа өдрөөр хөнгөмсөглөн тооцсоныг бид эсэргүүцэж байгаа. Адаглаад энэ литээрээ ухраан тооцохыг ч бодсонгүй. Энэ өдөр 2014-2015 онд намрын сүүлч сарын 23 байх жишээтэй ба 2050 он хүртэл гагцхүү 2023 - 2024 онд нэг таарч бусад жилүүдэд байнга зөрөх атал “Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” гэж ярих болж байна..
-Тэгэхээр Их хааны төрсөн өдрийг арванхоёрдугаар сарын 22-нд гэсэн тооцоо гарсан байсан. Үүнийг яаж бодоод ингэж гаргав?
-Монголчууд нар cap оддоор тооцдог. Улирлын тооллоор намар шинэлдэг, дөрвөн улирлын тахилгатай байсан гэж эрдэмтэд санал нэгтэй нотлодог энэ цаглабараар өвлийн эхэн сарын шинийн нэгэн арванхоёрдугаар сарын 22 байх нь мэдээж бөгөөд энэ нь цаашдаа хөдлөхгүй мөнхийн тогтмол байна гэсэн үг юм.
-Нүүдэлч малчдын улирлын тоолол гэж байсан гэсэн. Тэр цаглабарыг одоогийн хуанлитай тулгахад хүртэл арванхоёрдугаар сарын 22-нд гэсэн нь тодорхой байдаг гэсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Нүүдэлч малчдын улирлын тоолол бол МНТ-ны төгсгөл 282 зүйлд “Хулгана жилийн гур cap” гэх мэтээр дурьдагдсан цаглабар юм. Энэ гур cap нь хувь, хужир, өөлжин, хөхүй гэх мэтээр үргэлжилж мал гөрөөс төллөх гуравдугаар сарын 22- ноос эхлэх хаврын тэргүүн Гур cap юм. Энэ үнэнийг 1987 онд Шинжлэх ухааны академээс эрхлэн хэвлүүлсэн “Угсаатны зүй” I ботид “Намрын тэргүүн cap цагаан хяруу, өдөр шөнө тэнцэнэ, Өвлийн тэргүүн cap их хүйтэн ес эхлэнэ, хаврын тэргүүн cap харз ус урсана, өдөр шөнө тэнцэнэ, cap ичигсэд хөдлөнө, зуны тэргүүн cap буудай боловсроно, нар буцна" гэх мэтээр заасан зэрэг олон баримтыг шинжлэх ухаан тогтоосон байдаг.
Энэ тооллоор бол өвлийн тэргүүн cap -нь хөхүй хэмээх нэртэй дөрөв дэх сарын нэгэн (арванхоёрдугаар сарын 22) бөгөөд, хүй нь цөглөсний мялаалгын тасмын тахилгыг алтан урагтнууд гурванд (24-нд) үйлддэг сурвалжтай. Эгэл ардууд маргааш нь буюу нийтийн тооллын 12 сарын 25-нд гал голомтын тахилга хийдэг ёсыг Х.Нямбуу, Ларсен зэрэг олон эрдэмтэд тэмдэглэсэн байдаг.
-“Хөхүй өвлийн хүйтэн” гэдэг нь уг сарын нэр гэдгийг дурьдаж байсан. Энэ талаар?
-Энэ тоолол 1940-өөд он хүртэл үргэлжилж байсныг Г.Бирваа, Ж.Самбуу, П.Жасрай зэрэг олон хүн дурсамждаа тэмдэглэсэн ба Улирлын тоололтой монголын ёс заншлууд нийцдэгийн нэг жишээ нь “Хөхүй өвлийн хүйтэн” гэдэг хэлц үг бөгөөд энэ “Хөхүй” гэдэг нь уг сарын эртний нэр юм. Өвлийн тэргүүн “Дөрвөн сарын гурван” хэмээх энэ хүндэт Хаан тахилгат өдөр Мөнх, Хүслэн зэрэг хаад ор суусныг “Лу.Алтан товч”-д тэмдэглэсэн ба уг зохиолын төгсгөлд “монголын арваннэгдүгээр сарын 26” гэж тодлон бичсэн нь ч бий. Төгсбуянт литийг зохиосон Сүнбэ хамбо Ишбалжир ч өөрийн намтраа “монголын Улирлын тооллын” гэж олон удаа жичлэн заан тэмдэглэсэн байгаа.
-Нангиадын эрдэмтдийн тооцсоноор 1162 оны арваннэгдүгээр сарын 14-нд Их эзэн Чингис хааныг төрсөн гэж үздэг нь алдаатай гэж байсан. Ямар учраас ийм дүгнэлтэд хүрэв. Энэ талаараа тодруулна уу?
-Их хааныг 1162 онд төрсөн гэж нангиадын эрдэмтэд хуанлиар тооцсон алдааг баримтлан билгийн тооллоор 1162 оны арваннэгдүгээр сарын 14 гэж тогтоовоос энэ нь “Хонин жилийн хужир cap” гэх ямар ч сурвалжид байхгүй гайхшралд ирээдүйн эрдэмтдийг хүргэх болно. Монголын Улирлын тооллоор 1161 оны арванхоёрдугаар сарын 22-нд төрсөн үнэнийг үндэсний гайхамшигт өв соёлоороо батлан Монголын судлаачид тогтоож, монголын төр даян дэлхийд зарлах бахархлаас дөлж нангиад, манж, түвд сэтгэлгээгээтэй зууралдан их түүхийг төөрүүлэх оролдлого гаргаж байгааг бид жигшин эсэргүүцэж энэ хортой санаархлаа ажил хэрэг болгож, эх түүхээ хамгаалан хатуу тэмцэхээр шийдсэн юм.
Т.Сэдэд
Эх сурвалж: “Соёмбо”