logo
Умард солонгосын  удирдагч Ким Чен Уны эхнэр хөл хүндтэй болжээ

Умард солонгосын удирдагч Ким Чен Уны эхнэр хөл хүндтэй болжээ

2012/11/03
3 дахь Ким гэгддэг Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны гэргий Ри Сол-Жу 2 сарын дараа дахин олны өмнө гарлаа.  Тэрээр нөхөр Ким Ченунтайгаа хөгжмийн концерт үзэж явсан нь Төрийн мэдлийн телевизээр цацагджээ. Ри Сол-Жу бага зэрэг жин нэмсэн байдалтай харагдсан нь түүнийг бие давхар болсон байж магадгүй гэж таамаглахад хүргэжээ. Умардын тэргүүн хатагтай гэнэт олны өмнө гарахаа больж хэсэг хугацаанд чимээгүй байсан. Түүнийг гэнэт чимээгүй болсон нь магадүй тэрээр хэт чөлөөт энгийн хувцас өмсөж олны өмнө гарсан нь шүүмжлэлд өртсөн. Умардын эрх баригч намын нөлөө бүхий хүмүүс түүнийг хэт чөлөөт цэргийн биш хувцас өмссөн гэж шүүмжилсэн гэсэн таамаг байгаа юм. Учир нь жүжигчин эмэгтэй иргэддээ үлгэр жишээ хувцаслах ёстой юм байна. Умардын тусгай албаны ажилтнууд түүний хэсэг хугацаанд олны өмнө ил гарахгүй байхыг хүссэн зэрэг янз янзын таамаг явж байгаа юм. Умард Солонгосыг үүсгэн байгуулагч их удирдагч Ким Ир Сен болон 2-р Ким  нар олон эхнэрийнхээ аль нэгтэй нь олны өмнө бараг гарч байгаагүй. Тэдний дотоод амьдрал маш нууцлаг байсан. Харин 3-р Кимийн хувьд гэргийтэйгээ хэд хэдэн удаа олны өмнө гарсан нь үе дамжсан удирдагчдын хувьд шинэ имиж, Шинэ уламжлал юм. Хаагдмал улсын дотоодод яг юу болж байгаа нь нууцлаг хэвээр байгаа болохоор барууны хэвлэлүүдийн маш олон таамаг ар араасаа хөвөрсөөр байна. Ямартай ч Умардын тэргүүн хатагтай хөл хүнд болсон байж магадгүй гэдэг нь хамгийн ортой таамаг. Мөн хэсэг хугацаанд чимээгүй байж, хаачсан нь тодоргхойгүй байсан тэргүүн хатагтай иргэдийнхээ санааг амрааж тэдэндээ дахин харагдлаа. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш