Монгол улсын гарьд П.Сүхбат Монголын Үндэсний бөхийн холбооныхонд гомдолтой явдаг аж. Тодруулбал, тэрбээр нэг хэвлэлд өгсөн ярилцлагандаа “МҮБХ-ны удирдагуудад авах ёстой цолыг минь өгөөгүй, дарж, боож, хааж байсан. Би өөрийгөө арслан цолыг зовохгүй авах байсан гэж боддог, бүр цолоо ч батлаж чадах байсан.
Юун гарьд вэ. Үнэнийг хэлэхэд би гарьд цолоо чамлаж явдаг. Гарьд бол миний хувьд хүсээд байхаар сайн цол биш. Би заан цолондоо хайртай. Хэрвээ авах ёстой арслан цолоо авсан бол цолоо батлаад барилдаад л явж байх байсан” хэмээн онцлон ярьжээ. Ямартаа ч, Монголын Үндэсний бөхийн холбооныхон “том, жижиг” Сүхбатуудын гомдлыг барсан бололтой.