Улсын начин Б.Одхүү зодооны хэргийн улмаас дахин цагдаад шалгагдаж эхэлжээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх "Garden" ресторанд өнгөрсөн баасан гаригт олимпийн аварга Н.Түвшинбаяр, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, Улсын заан Ц.Баярсайхан нарыг зодсон хэрэг өдүүлсэн гэнэ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 181-т заасан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэсэн зүйл ангиар шалгаж буй юм байна. Хэрэг гарсны дараа түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тэрбээр өмнө нь ял шийтгэлтэй байсан учраас Эрүүгийн хуулийн 181.2.3 гэсэн зүйл анги нэмэгдэх юм.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр цагдаагийн байгууллагад гомдолгүй гэж мэдүүлээд хэрэг гарсны маргааш БНСУ руу явжээ. Харин Ц.Баярсайхан заан гомдол гаргасан учир ийнхүү шалгаж эхэлжээ. Б.Одхүү нь ахуйн маргааны улмаас Ц.Баярсайхан зааныг эхлээд, салгах гэж оролдсон Н.Түвшинбаярыг ч мөн зодож танхайрсан байна.
Б.Одхүү начин өмнө нь гадаадын иргэдийг бааранд зодсон, дээрэмдсэн хэрэгтээ таван жилийн ял авч байв. Мөн өнгөрсөн наймдугаар сарын 13-нд "River Sounds" клубт Сөүлийн олимпод оролцсон боксын олон улсын хэмжээний мастер н.Эрдэнэбатыг зодож хүнд гэмтэл учруулсан юм байна.