logo
орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, амьдралын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо

орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, амьдралын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо

2012/12/26
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банкны олон салбарыг хамарсан техник туслалцааны төслийн хүрээнд орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, амьдралын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хөтөлбөрийн төсөлд санал авах хэлэлцүүлэгт ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул, НХБХЗГ-ын Халамжийн албаны дарга Ю.Отгонбилэг, яамны Нийгмийн ажилтны арга зүй, үйлчилгээний хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Номун-Од болон Эрүүл мэнд яамны холбогдох албаны хүмүүс оролцлоо. Мөн  Дэлхийн банкны олон салбарыг хамарсан техник, туслалцааны төслийн дотоодын зөвлөх болон орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хөтөлбөрийн төсөлд санал авах хэлэлцүүлэгт оролцсон юм.

     Орон гэргүй тэнэмэл гэх тодотголтой иргэдийн тоо бүртгэлийг албан ёсоор гаргахад хүндрэлтэй байдаг ч өнөөдрийн байдлаар 1000 гаруй иргэн орон гэргүй, тэнэмэл амьдралаар амьдарч байна гэсэн тоо судалгаа байгаа юм. Гэр бүл салалт, архидалт, нийгмийн олон шалтгаанаар орон гэргүй, тэнэмэл гэх тодотголтой иргэд бий болж байна. Тэднийг цаашид нийгэмшүүлж, амьдралын баталгааг бий болгож, амьдралын чанарыг сайжруулахад дээрх хөтөлбөрийн зорилго чиглэж байна.  Энэ хөлтөлбөр 2013-2017 оны хооронд хэрэгжих урт хугацааны хөтөлбөр юм.

     Энэ ч утгаараа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банкны олон салбарыг хамарсан техник туслалцааны төслийн хүрээнд орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, амьдралын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн төсөлд санал авах хэлэлцүүлэгт оролцогчид хөтөлбөрийн төсөлд ихээхэн ач холбогдол өгсөн. Төрийн болоод төрийн бус байгууллагууд Үндэсний хөтөлбөрийн төсөлд өөр өөрийн ажилладаг чиглэлээр саналаа бодлоо тусгаж байлаа. Хамгийн гол нь хэлэлцүүлэгт оролцогчид баг болон хуваагдаж хөтөлбөрийг дагалдан гарах төлөвлөгөө, энэ чиглэлээр ажиллах  боловсон хүчин бэлтгэх, орон гэргүй гэх иргэдийг цаашид “энгийн иргэн”  болоход хөтөлбөр хэрхэн чиглэгдэх зэрэг асуудлыг хэлэлцэж, багаар ажиллах төлөвлөгөө боловсруулсан юм.
 
     Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд гарсан санал санаачлага, төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлэн болгоход орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, амьдралын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн төсөөлд санал авах хэлэлцүүлгийг зорилго оршилоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш