logo
Дэд сайд Э.Тамир Гэр бүлийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг ТББ-уудын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзлаа

Дэд сайд Э.Тамир Гэр бүлийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг ТББ-уудын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзлаа

2012/12/26
Энэхүү уулзалтад Гэр бүл сэтгэл зүйн боловсролын институтын багш М.Жаргалант, Ж.Бямбасайхан, Гэр бүл сэтгэл зүйн боловсролын институтын захирал, сэтгэл судлаач Е.Соёлмаа, PHD Монголын эрэгтэйчүүдийн холбооны ТУЗ-ыг гишүүн Д.Баярмаа, Магистр социологч Н. Мөнхбат, Гэр бүлийн радио 104,5- ын гүйцэтгэх захирал Б. Сансармаа, Гэр бүлийн радио 104,5 -ийн сэтгүүлч н.Баясгалан, Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Инээмсэглэл гэр бүл ТББ-ын тэргүүн Ж.Цэцэгжаргал, Инээмсэглэл гэр бүл ТББ-ын УЗГ С.Цагаан-ээж нар оролцлоо.

   Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир хүүхэд, залуучууд, ахмадууд гэсэн гэр бүлийн энэ цогц асуудлыг тусгаарлаж авч үзэлгүйгээр нэгдмэл нэг болгож асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг хэлсэн. Ялангуяа гэр бүлийн үнэ цэнийг ард иргэдээ ойлгуулах цаг болжээ. Гэр бүл дотроо нэгдэж чадахгүй байгаа нь үр хүүхэд эцэг эхийнхээ төлөө гэсэн сэтгэл алдагдаж, гэр бүлийн харилцааг хүндэтгэх ёс уламжлал мартагдсанаас үүдэх сөрөг үр дагавар олон гарч байна. Иймээс төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа нэгтгэж, гэр бүлийн асуудлыг цогцоор шийдвэрлэх бодлого хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэйг ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир тодотгон хэлсэн.
   Улсын хөгжлийн бодлого нь гэр бүлд суурьласан байх учиртай. Монгол улс оршин тогтнох үндэсний аюулгүй байдлын үндэс суурийг бат бөх гэр бүлийн тогтолцоо баталгаажуулах ёстой юм. Иймээс нийгмийн баялагийг улсынхаа хөгжилд хэрхэн зарцуулах болон баялагт шунагчдаас улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг яаж хамгаалж авч үлдэх үү зэрэг асуудлыг алсын хараатайгаар шийдэх гарц нь гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж баталгаажуулах асуудал гэдгийг Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө онцлон тэмдэглэсэн.
   Ер нь гэр бүлийн бат бөх байдлыг хамгаалж, асуудлыг шийдвэрлэхийн тулд гэр бүлд зөвөлгөө өгөх төвүүдийг улсын хэмжээнд бий болгох ёстой. Нийгмийн сэтгэл зүйг эмчлэх боловсон хүчин бол нийгмийн ажилтан байдаг. Энэ ч утгаараа нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлж, чадавхийг сайжруулах хэрэгтэйг ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир хэлсэн юм. Ер нь цаашдаа гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын ажлыг төрийн байгууллагуудтай уялдуулан нэгтгэж, бодлого хөтөлбөрөө хамтран боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг мөн тэрээр онцолсон. Гэр бүлийн асуудлаар олон жил ажилласан туршлагатай төрийн бус байгууллагуудын төлөөллүүд ХАХНХЯ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжилсан.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш