logo
Загвар өмсөгч Гэрэлчулуун удахгүй амаржина

Загвар өмсөгч Гэрэлчулуун удахгүй амаржина

2012/12/26
Өнгөрөгч онд урлагийнхан хурим найрын хөлд дарагдсан гэхэд болно. Дуучин Х.Цэлмүүн, Мино нарын бүсгүйчүүд хадамд гарч, харин дуучин Б.Хонгор, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан, “Нисванис”-ын Амгаа зэрэг олны танил залуус эхнэр авсан билээ. Хуримын талаарх элдэв дуулиан намжаагүй байтал олны танил бүсгүйчүүд хөл хүнд болсон сураг дуулдсан. Удалгүй энэхүү яриа батлагдаж, цахим ертөнцөд дуучин бүсгүйчүүдийн бие давхар зургууд тавигдаж эхэлсэн юм. Тэгвэл дуучин Х.Цэлмүүн, загвар өмсөгч Б.Гэрэлчулуун нар шинэ онтой зэрэгцэн бяцхан үрээ тэсэн ядан хүлээж байгаа аж. Тэдний араас дуучин Мино, Б.Хонгор нар мөн шинэ хүнээ хүлээж байгаа сурагтай. “Тусгай салаа” киноны дэд ахлагч Номингийн дүрээр олонд танигдсан мисс бүсгүйдээ аз жаргал хүсье.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш