logo
Таны шоуны мэдлэгт дусал нэмэр...

Таны шоуны мэдлэгт дусал нэмэр...

2011/05/06
Бага мөнгөөр олон найзтайгаа нэвт шоудах арга
Гадаа хавар ирээд, надад хайр ирээд сайхан байна аа. Хэдийгээр цас бороо холилдоод жаахан тиймхэн ч баг бүрдвэл зад авахад юун цас бороо. Харин хэтэвчинд байгаа хэд л зүрхээр хатгуулах шалтгаан болчихгүй бол. За тэгээд шийдэж болохгүй асуудал хаана байлаа даа. Бүрдсэн багийн зоос багахан боловч өндөр наастр бүрэлджээ гэж бодъё. Тэгвэл урагшаа.
Сайхан шоудаж байтал хаах цаг боллоо гээд зовоогоод байдаг газар анхнаас нь сонгохгүй байвал дээр юм билээ. Нууц шүү! 13-р хорооллын шинэ гүүртэй замын хойд талд LUX HAUSE 3 гэж 7 давхар байшингийн 2 давхарт байрлах “Алтан буга” ресторан бол давгүй хоолтой, дажгүй цагаар ажилладаг, одод үйлчлүүлдэг гээд жинхэнэ тухламаар газар байдаг юм. Дахиад хэлье. Энэ нууц шүү. 
 За тэгээд банкныхаа хэмжээгээр гуялаад хоолоо захиад уух юмандаа хөрөнгө хүчээ хаяад, найрлаж эхлэх хэрэгтэй. Олуулаа болохоор пиво, вино, ундаа гэж нялуураад яахав, шууд л хатуудсан дээр. За тэгээд инээдэг дээрээ тавьж байгаад сэтгэлээ онгойтол буу халж, дуу дуулж, эвгүйтвэл бүжиглэсэн ч болно. Найрны дунд үеэс эхлэн багийн гишүүд сугарч эхэлдэг тул тооцоогоо дор дор нь зохицуулбал, халуураад үлдсэнд нь хохиролгүй болно. 
Нэг л мэдэхэд “явах, явах цаг боллоо хонгор минь” гээч боловч бас “үүр битгий цайгаасай, өглөө битгий болоосой” гэх маягийн юм бодогдоод байна уу. Тэгвэл хямд боловч цэвэрхэн буудалд хавтгайрвал таарна аа гэж. Зарим нэг хүмүүсийн амьдралын туршлагаар бол 4-р хорооллын Модны 2-т орших Мичид зочид буудлыг санал болгож болох л юм. За тэгээд сонгоно гэж бодоод зөвлөхөд 2 ортой нэг өрөөг “40” цаасаар аваад бөөнөөрөө орчих. Ууж идэхээ зохицуулаад найрлацгаа. Хааяа нэг задгай авахад буруу нь юу байхав. Дандаа бол жинхэнэ мөхөл! Ядраад ирвэл түрүүлээд нэг буланг нь эзэгнээрэй. За тэгээд нэг мэдсэн чинь өглөө болов. Дотор 100 зараа зулзагануудтайгаа эсгий гутал өмсчихөөд хип хоп бүжиглээд байна уу. Тэгвэл нэгнийгээ тархидаж байгаад бэлэн гоймон, ус ундааханд гүйлгээрэй. Буудлын мини баарнаас хүртвэл шатна шүү. Ядаж л ТҮЦ-нд 650 төгрөгийн үнэтэй бэлэн гоймон 5000 төгрөгөөр биеэ үнэлж байдаг юм.       
Цөөхөн байдаг аяга тавгийг нь хагалж гайтав аа. Нуух аргагүй, бүгд хумсны лаакаар тэмдэглээстэй юм билээ. Хоолных нь газар хүртэл өнгөөр ялгасан тэмдэглэгээтэй. Тиймээс болгоомжтойхон байж байгаад 12 цагаас хоноглосон гэрээ тушаагаад гэртээ харьцгаа. Ингээд нэг өдрийн шоу төгсөв...  
Уусны маргааш гутардаг  л юм. Гэхдээ зүгээр ээ. Усанд ороод, ажилдаа марш...
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш