logo
МCS-ийн загалмайлсан эцэг Ж.Оджаргал та ард түмнийг луйвардахаа зогсоо

МCS-ийн загалмайлсан эцэг Ж.Оджаргал та ард түмнийг луйвардахаа зогсоо

2011/05/06
Монголын бизнесийн ертөнцөд зүй ёсоор од болон гэрэлтэж байгаа цөөн эрхмүүдийн нэг нь мэдээж МСS овогт Ж.Оджаргал. Түүний гүйлгээ ухаан зах зээлийн мэдрэмж, орон зайг эзэгнэх нь хэнийг ч дагуулахааргүй хөгжсөн нь маргашгүй үнэн. Тиймдээ ч өнөөдөр Монголын бизнесийн салбар бүрт тэргүүлэгч компаниудыг байгуулан, ёстой л нэг байлдан дагуулж, бүтээн байгуулалт, бизнесийн цэцэглүүлэгч гээчийг үзүүлж өгч байна. Хэн ч зүрхлэхгүй байсан хотын төвийн ашигтай тайлбайд 17 давхар офис бариад орчихлоо. Олон мянган иргэдийг ажиллах байр, авах цалинтай болголоо. Энэ бол жирийн жишээ. Сүүлийн үед уул уурхайд санаа тавиад, Өмнөговьд гүний худгийн ус зараад сүйдэлж байна цаана чинь. Суусан газраасаа шороо атгаж, Итгэлт баяны шийрийг хатааж, бизнесийг тултал хийдэг чамбай зангаа харуулж байна аа. Бахархаж байна. Биширч байна. Хүндэлж байна. Монголдоо л гүйцэхийн аргагүй “chairman” болчихож. Үнэн үнээн.
Гэхдээ та одоо битгий давар даа гэж хэлье. Танд Монголын ард түмэн хөрөнгө оруулж байна. Өөрөөр хэлбэл таны эрхэлсэн бүх бизнесийг чинь цэцэглэн хөгжихөд хэрэглэгч болсон бид чинь итгэл үнэмшлээ даатгаж, өдий олон жил бизнесийг чинь тордож ирлээ. Гэхдээ юманд бас хэмжээ хязгаар, эхлэл төгсгөл гэж байдаг юм. Таны бизнесийн хүрээ томрохын хэрээр захаасаа аваад доголдож, бүр хасах ашиг руу явж байна. Үүнийгээ ч та мэдрээд эхнээс нь “үр төл”-гүй цаазлах болсон төдийгүй бизнесээ зараад үрээд эхэлчихсэн байна. 
Тухайлбал, таны доор ажилдаг хүмүүс зарсан гээд батлаад байдаг. Харин зарагдсан гээд байгаа “Тelemax communication” компанийнхан чинь МСS electronics компанийн охин нь гээд гүрийгээд байх юм. Үгүй бол зарж үрсэн нэрээр ашиггүй болсноо хэтэрхий өөгүй мэт нэр хүнддээ гай болгохгүйн тулд салан тусгаарлуулаад байгаа юм уу.  Эсвэл дампуурах шахсан компанийг чинь худалдан авсан нэг нь өөрийн чинь нэрнээс зүүгдүүлж өөд татах гээд байгаа юм уу. За юу нь ч байсан энэ бүхэнд чинь хэрэглэгч хохирохгүй байх ёстой юм. 
 
Телемах компани зарагдсан уу, Ж.Оджаргалын увайгүй заль уу?
Сүр дуулиантай рекламаар хэрэглэгчээ тархидаад буй “Тelemax communication” компани хулхи үйлчилгээ үзүүлээд эхэлчихэж. Юу гэхээр хязгааргүй хэрэглээг өндөр хурдаар хямдхан өгч байна гэхээр нь захаас аваад итгээд, гүйгээд очсон хүмүүс сарын турш интернэт ашиглах гэж нервээ барав. Нэгэн хэрэглэгч 2048 mb хурдны сонголт хийжээ. Гэтэл энгийн хэрэглээний yahoo messenger-ээ хэрэглэх гэж, мэддэг чаддаг бүхнээ барсан гэнэ. Файл нааш цааш шиднэ гэдэг бол азтай агшинд оролцохоос ч хэцүү байсан гэнэ. Энэ талаар компанид мэдэгдэхэд инженер дуудаж үзүүлээгүй юм уу гэх маягийн юм ярьж. Уг нь бол амласан үйлчилгээгээ хүндрүүлэхгүй үзүүлдэг байх ёстой байх л даа. За тэр яахав гэхэд бухимдсан үйлчлүүлэгч гэрээгээ цуцлахаар болоход модемны үнэнээс 20 хувь суутгах юм гэнэ. Гэрээ хийгдэхэд үүнийг танд хэлсэн биз дээ гэж байна. Хэрэглэгч би хэлснээр чинь буцааж өгье, харин алдагдуулсан ажлыг маань хэрхэн нөхөж өгөх вэ гэдэг асуудал тавихад та модемоо үнээр нь дээр нь нэг сарынхаа хэрэглээний мөнгийг буцаагаад ав гэж байна. Тэгэхээр “Тelemax communication” компани хэрэглэгчдийг хулхи рекламаар татаж байгаагаа хэтэрхий сайн ухамсарлаж байсан байж таарах нь. Зүгээргүй хүн өөрийнхөө үйлчилгээ, ажлаа хамгаалах ёстой санагдана. Ийм бусармаг үйлдлийг Шударга бус өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын сонорт хүргэх цаг болж. Энэ мэдээлэл тэдэнд хамаатай болж таарах нь. Юу ч гэсэн энэ компани Ж.Оджаргалынх нь байна уу, хэн нэгэн бизнесмэний мэдэлд очсон байсан уу ялгаагүй хэрэглэгч хохирох ёсгүй. Энэ компанийг сонгох гэж буй хэн бүхэн дахиад нэг бодоод үзэхэд илүүдэхгүй буй за.
Хүмүүс итгэсэн, дуу дуугаа авалцан худалдан авсан, харамсалтай нь үр дүн эсрэгээрээ. 
Э.Хур \www.shuum.mn\
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш