Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой. Үсийг ерөнхийдөө онцлогоос нь шалтгаалан өдөр тутмын угаалгаас 3-5 хоногт нэг удаа гэсэн давтамжтайгаар угааж болдог. Гэхдээ үсний бохирдол хүн бүрийн үсний онцлогоос хамаарах тул заавал энэ хугацааг сонгох албагүй. Үсээ арчлахад дараах зөвлөмжийг санахад илүүдэхгүй.
Үүнд:
- Үсээ угаахаас өмнө сайн самна. Ихэнх нь үс угаасны дараа орооцолдохгүй амархан хэвэнд ороход тустай. Богино үсийг угаас нь харин урт үсийг үзүүрээс нь дээш ахих замаар самнах буруу ба зайлшгүй тохиолдолд төмөрлөг биш хуванцар, модон самаар самна.
Үсийг хатаах хамгийн шилдэг арга бол өөрөөр нь хатаах явдал. Хатаагч сэнс ашиглахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв үсээ сэнсээр хатааж хэлбэрт оруулах бол хүйтэн сэнсээр толгойноосоо 40 см хэртэй зайнаас барьж үлээлгэвэл зохино.
- Өдөр бүр үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй. Мөн үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх (хүйтэвтэр) шаардлагатай болдгийг сана.
Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож, дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, хоёр алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж үүссэн хөөсөөр үсээ угаах нь зөв.
- Үсний гель, хөөс зэрэг нь үсийг хатууруулж гэмтээдэг. Үүний сацуу хэлбэржүүлэгч бэлдмэл тогтмол хэрэглэдэг хүмүүс үсээ өдөр бүр угаах шаардлагатай болдог.