Гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийн бодлогын талаар болон нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүл, түүний гишүүдийн үүрэг оролцоог оновчтойгоор тодорхойлох, мөн төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд гэр бүлийн гишүүдийн үзэл бодол, дуу хоолойг тусгахад уг хэлэлцүүлэгийн зорилго оршино.
Хэлэлцүүлэгт ХАХНХЯ-ны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, Гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхчулуун, Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Мишээл, ХТҮГ-ын дарга И. Нарантуяа, Гэр бүл судлаач доктор профессор Т.Намжил, Ахмад багш Архангай аймгийн төлөөлөл Нацаг-Юм, Дархан –Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ганбаяр, ЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн О.Мөнхсүрэн болон аймаг, сум, багийн шилдэг гэр бүл, хүүхэд, залуучуудын 50 гаруй төлөөлөл оролцсон.
Хэлэлцүүлэгийн үеэр “Гэр бүлийн хөгжилд ахмад настны үүрэг оролцоо”, “Гэр бүлийн бат бэх чанарт өгөх ахмадын зөвлөмж” сэдвээр асуудал дэвшүүлэн хэлэлцүүлсэний хүрээнд оролцогчид Гэр бүлийн асуудлыг урьдчилан харах хэрэгцээ шаардлага байгаа талаар угийн бичиг, удам судар генийн асуудал чухал хийгээд энэ асуудлыг судлах ёстойг ахмадууд зөвлөж байв.
Эцэг эх, хүүхэд үүргээ ухамсарлах, эрхээ мэддэг үүргээ мэдэхгүй болсон цагт хүүхдүүдийг багаас нь амьдрах ухаанд сургахад Монгол ёс заншлын талаар хичээлийн программд оруулж өгөх хэрэгтэй мөн хүмүүжлийн ажил туйлын хагалтгүй багш сургах хүмүүжүүлэгчид ч энэ тал дээр анхаарч ажиллах ёстой болохыг чухалчилж байлаа.
Гэр бүлийн задрал сэтгэл эмзэглүүлэх түвшинд хүрсэн, уул уурхайг дагасан хөгжил нь гэр бүл салалтыг үүсгэж гэр бүл салснаас хүүхэд өнчрөх асуудал их болсон. Улс орны хөгжлийн асуудал хүүхдийн хүмүүжилтэй салшгүй холбоотой. Хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, төлөвшүүлэх, амьдрах ухаанд сургах, хөдөлмөрөөр хүүхдийг хүмүүжүүлэх, хувийн зохион байгуулалттай болгох тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй болох тал дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй байв.
Хүүхэд, залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар дутагдалтай байгаагаас баар цэнгээний газар, караоке, РС тоглоомын газруудад архи, тамих хэрэглэн ихэнх цагаа өнгрүүлж байгаад тавих хяналтыг чангатгаж бага хэмжээгээр торгоод өнгөрөх биш хариуцлагыг өндөржүүлж торгуулын системийг сайжруулах хэрэгтэй гэдэг дээр зөвөлгөөнд оролцогчдын санал нэгдэж байлаа.
Гэр бүлийн хуульд шинэчлэл хийж Гэр бүлийн тухай хууль нь айл бүрт зайлшгүй байх шаардлагтай хэмээн үзэж байгаагаа мөн онцолсон байна.