Ням гаригт Ханхүү Уилъям, Кейт Миддлетон нар Английн Олдершот хотод Гэгээн Патрикын баярын өдөрт зориулсан цэргийн ёслолын ажиллагаанд оролцлоо. Хунтайж Уилъям цэргийн ёслолын хувцас өмсч, Кейт ногоон өнгийн пальто, хар өнгийн малгайгаар гоёжээ. Кейт Ирландын цэргийн армийн албан хаагчидтай халуун дотноор мэндчилж, “Shamrock” хэмээх Ирландын үндэсний бэлэгдэл болсон ногоон өнгийн цэцгийг гардуулж байлаа. Уг цэцэг Ирландын бүх нутаг дэвсгэрт ургадаг учраас энэ арлыг “Эмэральд ногоон арал” хэмээн нэрлэжээ. Цэргийн албан хаагчдад ийнхүү “Shamrock” цэцэг гардуулах нь хааны удмын эмэгтэй гишүүдийн хувьд олон зуун жилийн өмнөөс уламжлан ирсэн ёс заншил ажээ. Ёслолын ажиллагааны үеэр Гүнгийн эхнэр удахгүй төрөх хүүхдийнхээ хүйсийг хараахан мэдэж амжаагүй болохоо, мөн хүү байгаасаа гэж найдаж байгаа тухайгаа нэгэн цэрэгт аминчлан ярьжээ. Харин ханхүү Уилъям анхныхаа хүүхдийг охин байгаасай гэж илүү хүсч байгаа гэнэ.Та бүхэндээ Гэгээн Патрикын баярын өдрийн түүхээс товчхон танилцуулъя. 4-р зууны үед Ром, Английн язгууртан гаралтай Патрик 16 насандаа Ирландчуудтай тулалдаж, олзлогджээ. Гэвч тэрээр нүглээ наминчлан, шившлэг үйлдэснийхээ ачаар суллагдан Британид ирсэн байна.
Патрик 432 онд Ирландад буцаж очоод гурван дэлбээтэй “Shamrock” цэцгийг ашиглан Ирландчуудыг Христийн шашинд оруулж чаджээ. Уг цэцэгний гурван дэлбээ нь эцэг, хүү, ариун сүнсийг илэрхийлдэг гэж үздэг. Кельтийн соёл иргэншлээс Католик болон шилжсэн Ирландчууд Патрикийг гэгээнтэн хэмээн өргөмжилж жил бүрийн 3-р сарын 17-ыг Гэгээн Патрикийн баярын өдөр болгон тэмдэглэж иржээ. Гэхдээ 3-р сарын 17 бол Гэгээн Патрикийн төрсөн өдөр биш харин түүний таалал төгссөн өдөр юм. Патрик 461 оны 3-р сарын 17-нд таалал төгссөн. Өнөө үед Гэгээн Патрикийн баярыг дэлхийн өнцөг булан бүрт янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэхдээ уг баярын гол илэрхийлэл нь ногоон өнгө. Ногоон өнгийн хувцас өмсч, нүүрээ будсан хүмүүс жил бүрийн энэ өдөр хотынхоо төв гудамжинд жагсацгааж, дуу хөгжим, бүжиг наадам болон хөгжилддөг. Одоо хэр нь Гэгээн Патрикийн ариун сүм нь бүх Америкийн Католик шашны хамгийн том сүм хийдэд тооцогддог байна.
Д.Амар