Энэ сарын 19-нд буюу өнгөрсөн мягмар гаригт “Kerry Taylor”-ийн дуудлага худалдааны ордонд Уэльсийн гүнж Дианагийн гоёж байсан 10 даашинзыг дуудлага худалдаагаар орууллаа. Эдгээр даашинзуудыг Диана гүнж чухал хүлээн авалт болон тэмдэглэлт үйл явдлууд дээр өмсөж байсан бөгөөд алдарт загвар зохион бүтээгч нар дахин давтагдашгүйгээр цорын ганцаар урлажээ. Динагийн даашинзууд нийт 860 гаруй мянган еврогийн үнэд хүрсэн байна. Дуудлага худалдаанаас олсон орлогыг буяны үйлст зориулна гэдгээ зохион байгуулагчид хэлж байлаа. Энгээд та бүхэндээ үзэсгэлэнт Диана гүнжийн даашинзууд ямар үнэд хүрснийг нэг бүрчлэн танилцуулъя.
Та бүхний харж байгаа энэ зурган дээрДиана гүнж алдарт жүжигчин Жон Траволтатай бүжиглэж байна. 1985 онд Нэгдсэн улсын 40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейганы урилгаар оройн зоог барихдаа тэрээр энэхүү хар хилэн даашинзаар гоёжээ. Уг даашинзыг Английн алдарт загвар зохион бүтээгч Виктор Эделштейн урласан. Даашинз дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр буюу 240 еврогоор худалдаалагдсан байна.
Францын алдарт загвар зохион бүтээгч Катерин Уолкерын урласан энэхүү номин цэнхэр өнгийн гялалзсан үдшийн даашинзыг Уэльсийн гүнж 1989 онд Австрали улсад айлчлахдаа өмсөж байжээ. Мэргэжилтнүүд уг даашинзыг 30-50 мянган еврогийн хүрнэд хүрнэ гэж таамаглаж байсан боловч 90 мянган еврогоор худалдаалагдлаа.
Мөн л алдарт загвар зохион бүтээгч Катерин Уолкерын урласан энэхүү улаан хүрэн өнгийн хилэн даашинзыг Диана гүнж анх 1990 оны 2-р сард буяны үйл ажиллагаан дээр өмсөж гарч байснаас гадна 1992 онд Өмнөд Солонгос улсад айлчлахдаа гоёж байсан юм. Уг даашинзыг 40-60 мянган еврогийн үнэд хүрнэ гэж таамаглаж байсан боловч 50400 еврогоор худалдаалагджээ.
Хүзүү ил гарсан энэхүү чамин загварын хар өнгийн даашинзыг 1997 онд Диана гүнж Кенсингтон ордонд байхдаа өмссөн бөгөөд та бүхний харж байгаа энэ зургийг загвараар мэргэшисэн алдарт фото зурагчин Марио Тестино авжээ. 50-70 мянган еврогоор худалдаалагдана гэж таамаглаж байсан уг даашинз харьцангүй өндөр үнэд хүрч 108 еврогоор худалдаалагдсан байна.
Францын алдарт загвар зохион бүтээгч Катерин Уолкерын урласан цагаан дээр ягаан өнгийн цэцэгс хатгасан энэхүү тансаг даашинзыг Уэльсийн гүнж 1991 онд Бразил улсад айлчилж байх үедээ хүндэтгэлийн зоогон дээр өмсөж байжээ. Уг даашинз 78 мянган еврогийн үнэд хүрсэн байна.
Мөн л Катерин Уолкерын урласан нуруу нь ил гарсан хүрэн өнгийн энэхүү хилэн даашинзыг Уэльсийн гүнж Австрали улсад айлчилж байх үеэрээ “Back to the Future” киноны нээлтийн үеэр өмсөж байсан. Уг даашинз 108 еврогийн үнэд хүрсэн байна.
Цайвар шаргал өнгийн торгон дээр гоёмсог цэцэгс хатгаж урласан уг даашинзыг Диана гүнж 1992 оны 2-р сард Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж байх үедээ өмсөж байжээ. Даашинз 66 мянган еврогоор худалдаалагдсан байна.
l
Виктор Эдельштейн урласан хар ногоон өнгийн энэхүү үдшийн гоёлын даашинзыг Диана гүнж 1985 онд хувийн үдэшлэгэн дээрээ өмсөж байсан түүхтэй. Уг даашинз бусад даашинзуудаасаа харьцангуй бага үнээр буюу 24 мянган еврогоор худалдаалагдсан юм.
Английн алдарт загвар зохион бүтээгч Зандра Родесийн урласан цагаан өнгийн сонгодог хэв маягийн энэхүү cocktail dress-ийг Диана гүнж 1987 оны 5-р сард Лондонд өмсөж байсан. Уг даашинз 48 мянган еврогийн үнэд хүрсэн байна.
Английн загвар зохион бүтээгч Брюс Олдфилдын урласан энэхүү тансаг хар хилэн даашинзыг Диана гүнж 1985 онд Францын алдарт зохиолч Виктор Гюгогийн“Les Miserables”буюу “Орхигдогсод” киноны нээлтэн дээр өмсөж байсан. Даашинз 50400 еврогоор худалдаалагджээ.
Д.Амар