Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журмыг ажил олгогч, ажилтнаар чанд сахиулах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг нэгдсэн журмаар зохион байгуулах, аж ахуйн нэгж, байгууллагын нэгдсэн мэдээллийн санг шинэчлэн бүрдүүлэх зэрэг цогц арга хэмжээг 2013- 2016 онд хэрэгжүүлэх зорилгоор “Цэнхэр карт” хөтөлбөрийг Барилга, хот байгуулалтын яамнаас боловсруулаад байна.
Энэ хөтөлбөрийг Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хамтран хэрэгжүүлэх бөгөөд хамтарч ажиллах гэрээнд сайд Ц.Баярсайхан, сайд Я.Санжмятав, сайд С.Эрдэнэ нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
“Цэнхэр карт” хөтөлбөрийн зорилго нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийг хэрэгжүүлэхэд ажил олгогч, хөдөлмөр хамгааллын асуудал хариуцсан албаны дарга, ажилтан болон үйлдвэрлэлийн талбай хариуцсан инженер техникийн ажилтан, туслан гүйцэтгэгч, ажлын бригадын ахлагч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх замаар барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагад эрсдэлгүй, аюулгүй, эрүүл ажлын байрны орчинг бүрдүүлэх юм.
“Цэнхэр карт” хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарын төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан албаны удирдлага, ажилтны хэмжээнд сургалтуудыг үе шаттайгаар тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.
Сургалтад хамрагдагсад “Цэнхэр карт” хөтөлбөрийн зорилгыг ойлгож, улмаар сургалтыг өргөжүүлэн барилга, барилгын материалын үйлдвэрлэл, угсралтын талбайд ажиллагсдынхаа хэмжээнд тасралтгүй зохион байгуулна.
Энэхүү “Цэнхэр карт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр барилгын салбарын төрийн захиргааны төв байгууллагаасаа эхлэн мэргэжлийн холбоо, ТББ, аж ахуйн нэгж, ажилтан барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл, ахуйн хууль тогтоомж, норм, дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллах, хөдөлмөр зохион байгуулалт сайжирч, хариуцлага өндөржиж, тэднийг бүртгэлжүүлснээр ерөнхий гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч, захиалагч, туслан гүйцэтгэгч, ажлын нэгжийн хүлээх үүрэг, хариуцлага тодорхой болох ач холбогдолтой юм гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлэв.
Өнгөрсөн жил барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлдвэрлэлийн осол удаа дараа гарч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирсон нь тус салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатай асуудлуудын нэг болоод байсан юм. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд сүүлийн 5 жилийн судалгаагаар барилгын салбарт хүний амь үрэгдүүлсэн осол 54, хөгжлийн бэрхшээлтэй болж хоцорсон осол нийт ослын 32 хувийг эзэлж, осолд өртөгсдийн дийлэнх нь 18-35 насны залуучууд байв.
Осолд хүргэсэн хүчин зүйлүүдийг ангилвал машин механизм, тоног төхөөрөмжөөс- 6 хувь, тээврийн хэрэгслээс- 9,2 хувь, өргөх төрөөрөмжөөс- 7,2 хувь, уналт нуралтаас- 54,6 хувь, бусад хүчин зүйлээс- 22,8 хувь байгаа нь аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсан, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг тавьж олгоогүй, хамгаалах хэрэгсэлийг зөв бүрэн хэрэглээгүйгээс болжээ.