Шинэчлэлийн засгийн газрын Боловсролын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилготой "Авьяас" хөтөлбөрийг багш, эцэг эхчүүд "Цагаа олсон ажил боллоо" хэмээн олзуурхаж байна. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр өдгөө ЕБС-ийн сургууль тус бүр дээр төрөл бүрийн дугуйлан, секц явагдаж, энд ч хүүхдүүд шатар тоглож, тэнд ч хүүхдүүд бүжиглэж, өөр нэг танхимаас хөгжим эгшиглэн сургууль гэдэг ёстой л хүүхэд шуугисан их өргөө болжээ.
Ийм нэгэн өргөө бол ХУД-ийн 15 дугаар сургууль. Тэнд ахмад багш нар өөрсдийн хүсэлтээр ирж ёочин, найрал дуу, шударга хөгжим, ятга хөгжим, ардын бүжиг, үндсэний гар урлалийн нийт 5 төрлийн дугуйлан ажиллуулж байна.
Энэхүү санаачилгыг анх ХУД-ын "Ахмад багш нарын холбоо"-ны тэргүүн Энхтайван санаачилж тус сургуулийн захиралд хүсэлт тавьжээ. Өөрийнх нь сургуулиас тэтгэвэрт гарсан ахмад багш санал тавьсан болохоор Ө.Шүрэнцэцэг захирал ч дуртайяа хүлээн авсан байна. Ахмад багш нар сургалтын төлөвлөгөө боловсруулан захиралаараа батлуулан сургалтаа явуулж байгаа бөгөөд тэд ирэх зургадугаар сард үр дүнгээ тайлагнах юм байна.
Авьяас хөтөлбөрийн тухайд тус сургуульд ахмад багш нараас гадна үндсэн багш нар мөн дугуйлан секц хичээллүүлдэг. 10 төрлийн дугуйланд нийт сурагчдын 80 орчим хувь нь хамрагдаад байгаа юм байна. Ийм олон төрлийн дугуйлан хичээллүүлснээрээ тус сургуулиас дүүрэг улсын чанартай тэмцээн уралдаанд амжилт гаргах нь их болжээ. Тухайлбал Хан-Уул дүүргийн "Хараацай" урлагийн наадмын эхний шалгаруулалтад тус сургуулийн хүүхүүд оролцсон 12 номер тэнцчихээд байгаа гэнэ.
Тус сургуулийн бас нэг бахархал бол 2012 оны Өсвөрийн дэлхийн аварга шатарчин Ц.Лхагвасүрэн хүү. Лхагвасүрэн өдгөө тус сургуулийн 11 дүгээр ангид суралцаж байна.
Дэлхийн аварга шатарчин төрүүлсэн хамт олныг удирдаж буй захирал Ө.Шүрэнцэцэг өөрөө багш нарын дунд зохиогддог уламжлалт тэмцээний 3 удаагийн аварга болсон чамгүй сайн шатарчин юм байна. Шатрын спортод хорхойтой хүний хувьд Ө.Шүрэнцэцэг захирал энэ хичээлийн жилд сургуулиараа шатарчин болох аян өрнүүлж өдгөө сурагчдаас гадна багш ажилчид бүгд шатар тоглож сурчээ. Үүний үр дүнд хүүхдүүд завсарлагаанаар хаа нэгтээ сахилгагүйтэж гүйх биш шатар тоглоод сууж байдаг болжээ. Энэ мэт хүүхдийн авьяасыг нээснээр сурлага хүмүүжилд эрс өөрчлөлт гарч байгааг багш нар хэлж байлаа.
Бүх нийтээрээ шатарчин болж чадсан тус сургуулийн хамт олон хүүхдийн авьяасыг нээх тал дээр бас нэг содон арга боловсруулан ажиллаж байна. Жишээ нь бүх хүүхдүүдийг дууны дугуйланд хамруулах биш ангиар нь хамруулсан явдал. Энэ удаа 5 дугаар ангийнхан найрал дууны дугуйланд хамрагдаж тэр дундаа 5а бүлэг ангиараа дуучин болох зорилт тавьжээ. Ингэснээр хүүхэд бүхэн дуулдаг тэр хэрээрээ өөртөө итгэлтэй болцгоож "чадна, хийнэ" гэдэг эрмэлзэлтэй болж байгааг эцэг, эхчүүд сайшаах болжээ.
15 дугаар сургуулийн бас нэг онцлог нь бүх сурагчдаа юунд сонирхолтой, ямар авьяастай вэ гэдгийг нь судалж гаргаж ирсэн явдал. Уг судалгааг явуулахдаа 900 орчим хүүхэд тус бүрээс өөрсдөөс нь, тэдний эх, эцгээс нь, ангийн багшаас нь санал авч нэгтгэсэн нь "Авьяас" хөтөлбөр хэрэгжүүлэхэд ихээхэн дөхөмтэй байгаа гэсэн. Тус сургуульд дугуйлан хичээллүүлж буй ахмад багш нар сайн дураараа хөгжлийн бэрхшээлтэй болон сургуулиас завсардсан хүүхдүүдэд албан бус боловсрол олгох, мөн гар урлалын чиглэлээр ахмадуудад сургалт явуулдаг байна.Энэ талаар Я.Энхтайван багштай ярилцлаа.
-Хүүхдүүдийн авьяасыг нээн хөгжүүлэхэд идэвхи санаачилга гаргаж байгаа та бүхэнд хүүхдүүдийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Та тэтгэвэртээ гараад хэдэн жил болж байна. Таныг бас хамтлагийн ахлагч, олон төрлийн авьяастай хүн гэж сонслоо?
-Би тэтгэвэртээ гараад 5 жил болж байна. Монголын багш нарын V их хурлын дараа тухайн үеийн Хотын боловсролын газрын дарга Батмагнай авьяаслаг багш нараас бүрдсэн "Эрдэм" гэдэг хамтлагийг байгуулж байсан. Энэ хамтлаг сүүлийн үед тарж бутраад сураггүй болсон. Тиймээс ХУД-ийн ахмад багш нарын зөвлөл гэдгийг байгуулж түүнийнхээ дэргэд тарсан хамтлагийн хүмүүсийг буцаан цуглуулж "Авьяас" гэдэг нэрээр дахин хамтлаг байгуулсан юм. Манай хамтлаг одоо 20-иод хүнтэй. Энэ бүрэлдэхүүнээр олон ч урлагийн наадамд оролцсон. "Хүмүүн төрөлхтөнөө хөгжимдье" нэртэй мартагдсан хөгжмийн тоглолтыг "Улаан загалмайн нийгэмлэг"-тэй хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Мөн "Хан-Уулын авьяастан" гэсэн урлагийн том наадам болдог. Үүнд багаараа оролцож мөнгөн медаль хүртсэн. Түүний дараа Бээжинд болсон олон улсын фестивальд Төмөр замын ахмадын чуулгатай хамтарч хоёр баг болж оролцсон. Энэ тэмцээнээс манай багийн Цэнхд-Аюуш хуучир хөгжмөөр алтан цом, Дашаа багш маань уртын дуугаар шилдгийн шилдэг алтан цом, Шанз хөгжмийн хамтлагаараа мөнгөн цом гээд нийтдээ таван цомтой ирсэн. Үүндээ урамшаад бид өөрсдөө хөгжихөөс гадна бусдын төлөө ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгосон.м Энэ ч утгаараа хүүхдийн авьяасыг хөгжүүлье гэсэн зорилгоор тусгай хөтөлбөр боловсруулан 15 дугаар сургуультайгаа гэрээ хийгээд авьяас хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байна.
-Та бүхэн өмнө нь нийгэм рүү хандсан ямар, ямар ажил хийж байв?
-Манай зөвлөлийнхний хийсэн хамгийн гол ажил бол сургууль завсардсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд суурь болон бага боловсрол олгосон явдал. Түүнээс гадна ахмад багш нартаа гар урлалын сургалт явуулдаг. Ахмад багш нартаа хийсэн сургалтын үр дүнг харсан хорооны бусад ахмадууд ч сургалтад хамрагдах хүсэлт тавьдаг. Бид эсгий урлал, шүрэн урлал, хатгамал, монгол үндэсний хувцас урлахыг сургалтаараа заадаг. Тоглолтын хувцас, чимэглэлээ бүгд өөрсдөө урладаг.
-Хичнээн хүүхдэд боловсрол олгов?
-Бид 2012 онд л гэхэд ХУД-ийн 8, 9, 10 дугаар хорооны сургуулиас завсардсан 18 хүүхдэд гэрээр албан бус сургалтад хамруулж боловсрол олгосон. Мөн гэртээ цэцэрлэг байгуулж сургалт явуулдаг багш нар ч бий. Бид бас залуу багш нарын хичээлд сууж, тэдэнд зөвлөгөө өгч, ёс зүй харилцааны соёл сэдвээр хичээл заадаг. Энэ жилийн "Мартын 8"-аар дүүргийн 200-аад багш нарыг цуглуулж багшийн соёл, гоо сайхан, эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажилласан. Бидний энэ ажлыг багш нар маань үргэлж талархалтай хүлээн авдаг.