Саяхандаа, тун саяхан. АТГ-ын дарга цэргүүд ял зэм аваад л, шорон оронд ороод жинхэнэ сонирхол татам өрнөөгүй юу? Энэ их үйл хэргийг эхлүүлэгч, за ер нь бол муу муухайд “булган сүүлтэй” ч гэж хэлж болохоор нөхөр бол АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга асан Э.Амарбат юм. Тэрээр анх өмгөөлөлгч С.Ганчимэгт бэлгийн гаж дур сонирхолоо илэрхийлж, жинхэнэ “порно “од шиг олны анхаарлыг татаж байсан. Төд удалгүй АТГ-ынхаа бүдүүн, нарийн дарга нараа бүгдийг нь чирээд шорон гяндан, шүүх цагдаа хэсч яваа овоо “гар”. АТГ-ын бүдүүн дарга Ч.Сангарагчаа нь түүнийг чагнах хэрэгсэл тавьж, тагнасан хэрэгт унаад, аавынд морилоод байгаа шүү дээ. Энэ явдлыг сануулаад байгаа учир нь “Порно” од,”Бүдүүн” даргад бус, тагнах, чагнах хэрэгсэл тавьсан, сонссон хүн эрүүгийн өндөр хариуцлага хүлээдэг юм байна гэдгийг л ил гаргах гээд байгаа юм. Тэгвэл дараагийн тагнагч АТГ-ынхантай тавилан нэг дуусах болов уу яах бол гэдэг эргэлзээ байгаагаас л энийг тоочсон хэрэг. Уг нь бол авилгатай тэмцэгчдээс ноцтой байх ёстой гэж үзэж байгаа юм.
Өнгөрсөн даваа гаригт буюу 5-р сарын 2-нд МАН-ын төв штабын байранд чагнах төхөөрөмж тавьсан байсан нь илэрчээ. Одоогоор хэн нь ийм бөх зүрх гаргасан, хэнийг хэн чагнахыг хүссэн, хэн хохирчихоод байгаа, хэрэг явдал хэрхэн өрнөж байгаа гэдэг нь тодорхойгүй ч ганцхан зүйл тодорхой байгаа нь хэвлэл мэдээллийнхэнд “шуум” алдахгүй байх. Хамгийн сонирхолтой нь МАН-ынхан дотроосоо өтөж эхэлсэн учраас чагнах хэрэгсэл хэрэг болсон нь тодорхой байна. Гэхдээ Сү.Батболд “сүрэг”-ээ захирч чадахгүйгээс үү, Н.Энхбаяртнуудын эгнээ МАН-ынхнаар тэлээд байгаагаас уу, эсвэл салан тусгаарлагч Н.Энхбаяр нь сэм чагнаж, тагнуулаад байна уу гээд олон асуудал хөвөрч байна. Дээр нь мэдээж хардлагад экс ерөнхий сайд С.Баяр, өөд татахаар л далдаганаад унадаг ЕНБД У.Хүрэлсүх нар байж л таараа. МАН-ынхан ийм чухал бужигнаантай байхад ТЭХЭБ-ийн сайд Д.Зоригт нь асуудал нэмээд ороод ирсэн гэж байгаа. Асуудал хэрхэн өрнөж шийдэгдэхийг хүлээх үлдсэн ч Монголын төрийг барьж, хөгжлийн бодлого тодорхойлж, олон чухал асуудлыг шийддэг намын дотоод асуудал цагаан хоолойгоор зарлахаас энүүхэнд байгаа нь монголын олон нууц асуудал ил болсон байх гэдэг айдас нийгэмд төрүүлж болохоор байна даа. Энэ хэрэг илэрч, олонд ил болбол МАН-аас ч тэр Монголын төрөөс ч тэр чагнаж тагнасан нь, чагнуулж улсын нууцаа алдсан нь гээд цөөнгүй эрхмүүд Ч.Сангарагчаагийн араас заларч таарах нь...
\www.shuum.mn\