logo
Сайд С.Оюун ногоон хөгжил хэмнэлтээс эхэлнэ

Сайд С.Оюун ногоон хөгжил хэмнэлтээс эхэлнэ

2013/05/02

150 жилийн өмнө Японы Нигата аймаг хоол хүнсний хомсдолд орж, хүнд хэцүү үеийг иргэд нь арай ядан өнгөрүүлж байжээ. 150 тонн будааг аймгийнхан хуваан иднэ. Энэ нь ердөө 4-5 өдрийн хүнс. Гэтэл Кубаяши гэгч будаагаа зараад мөнгөөр нь аймагтаа сургууль барих санал гаргасан нь дэмжигдсэн байна. Энэ түүхийг  Ерөнхий сайд нь илтгэлдээ ашигласнаар Япон даяар мэддэг болжээ. Идэх нь хүний чухал хэрэгцээ ч боловсрол эзэмших нь бас чухал гэдгийг мэдрүүлсэн түүх аж. Энэ түүхийг Нагаока дизайн их сургуулийн профессор Ямашита Хидэюүки өчигдөр  МҮЭСТО-д болсон Монгол-Япон байгаль орчны дизайн семинарыг нээхдээ ярьж өгсөн юм. Иргэд байгаль орчны боловсрол эзэмших нь ч чухал байгаа юм.  Семинарын үр дүн нь лекцээс нэг ч хүн амьдалын хэвшлээ өөрчлөх боломжийг олж харах.

Семинар БОНХ-ийн Сайд С.Оюуны “Ногоон хөгжил бидний ирээдүй” сэдвийн хүрээнд илтгэл тавив. Сүүлийн 100 жилийн хугацаанд үйлдвэржилт асар хурдтай хөгжиж, эрчим хүч болон хүний бусад хэрэглээ нэмэгдэхийн хэрээр байгалийн нөөцийн ашиглалт ч мөн  тэр хэмжээгээр өсч байна. Гэтэл хүний үйл ажиллагааны байгальд үзүүлэх ачаалал байгалийн өөрийнх нь даац, боломжоос хэтэрчээ. Иймд байгалийн тэнцвэрийг хадгалах бохирдлыг арилгах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний сөрөг нөлөөллийг сааруулахын тулд улс орнууд ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлж байна.

Дэлхийн хүн ам долоон  тэрбумд хүрч байгаа нь эрчим хүч, усны хэрэглээ, бохирдол  хэд дахин нэмэгдэх нь тодорхой. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөр тодоор илэрч байна. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх тусам илүү их нүүрс шатаана. Нүүрс шатаах тусам нүүрсхүчлийн хий ихээр ялгарч, хүлэмжийн хий нэмэгдсээр байна. Хүлэмжийн хий нь эргээд хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлөх болсон. Тиймээс байгаль орчинд ээлтэй техник, технологи нэвтрүүлэх, амьдралын хэвшлээ өөрчилж байгальд халгүй болох  шаардлага гарч ирж байгаа юм. Энэ нь өдрийн цагаар тасалгааны гэрлээ асаахгүй байх, цаасаа хэмнэх, усаа хэмнэх зэрэг  маш энгийн зүйлээс эхэлнэ. Тухайлбал, чийдэнгийнхээ тоосыг байнга арчих нь гэрэлтүүлэлтийг 30 хувиар нэмэгдүүлдэг аж. Сэргээгдэх эх үүсвэрт нар, салхи, ус, биомасс, газрын гүний, устөрөгч зэрэг орох юм. Манай орны сэргээгдэх эрчим хүчний нөөц 2.6 сая мВт байгаа нь дэлхийн нийт реакторуудын үйлдвэрлэж байгаа эрчим хүчний чадамжаас долоо дахин их байна. Мөн дулааны алдагдал багатай барилгын технологийг бүх барилгад нэвтрүүлснээр улсын хэмжээний нүүрс болон бусад түлшний хэрэглээ 2-2.5 дахин бууруулж тэр хэмжээгээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасна гэдгийг С.Оюун сайд онцолсон юм.

БОНХЯ-ны ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш