Холливудын нэрт жүжигчин Уилл Смит хүү Жейдений хамт гол дүрд нь тоглосон шинжлэх ухааны, уран зөгнөлт “After Earth” кино тавдугаар сарын 31-нд нээлтээ хийх гэнэ. Аав, хүү хоёр одоогоор шинэ уран бүтээлийн сурталчилгааны ажлаар Тайванийн нийслэл Тайпейд очоод байгаа аж. Уилл, Жейден нарын гол дүрийг бүтээсэн уг кино Энэтхэг-Америкийн нэрт найруулагч Найт Шьямаланы бүтээл гэнэ. Тэрээр “Lady in the Water”, “The Happening”, “The Last Airbender” бүтээлүүдээрээ кино ертөнцөд танигдсан уран бүтээлчдийн нэг аж. 130 сая ам.долларын өртгөөр бүтсэн “After Earth” энэ сарын 31-нээс Америкт нээлтээ хийх бол ирэх сарын 7-ноос Их Британид нээлтээ хийх юм байна. Сонирхуулахад, уг кинонд Уилл Смитийн эхнэр Жада Пинкет мөн продюссороор ажиллажээ.