Бизнес эрхэлж буй болон эрхлэх гараан дээрээ байгаа та ажлаа эхэлж, амжилтанд хүрэхийн тулд яах ёстой вэ? Юу хийх хэрэгтэй вэ? Доорх зүйлүүдэд анхаарч, мөрдвөөс таны бизнес амжилтанд хүрнэ. Үүнд:
-Эхлээд та чухам яагаад таны бизнес заавал амжилтанд хүрэх ёстой вэ гэсэн санаагаа нэг хуудас дээр товч бөгөөд тодорхой бич. Тэгээд түүнийгээ 15-85 насны хүмүүст уншиж өг. Хэрвээ тэдэнд үнэхээр итгэлтэй санагдаж байвал таны санасан хэрэг сэтгэлчлэн бүтнэ гэсэн үг.
-Таны бизнес өөрийн гэсэн хэрэглэгчтэй, эсвэл ирээдүйд тийм хэрэглэгчид бий болно гэдэгт бүрэн итгэлтэй байх ёстой. Зардлаа бүрэн нөхөх хугацаагаа тун нарийн сайн тооцоол. Зах зээлийнхээ багтаамжийг сайн тогтоо.
-Бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай орлогын хамгийн доод хэмжээ болон хэрэглэгчдийнхээ тооны дээд хязгаар ямар байхыг тооцож гарга.
-Хэрэглэгчдээ тогтоон барих, шинээр нэмэгдүүлэх аргаа тодорхойл. Мөн бизнесээ эхлэх болон түүний хэвийн үйл ажиллагааг эхний үед хангахад хэдий хэрийн мөнгө хэрэгтэй байгаагаа маш нарийн тооцож гарга.
-Хэн таньд мөнгө өгч чадах вэ? Яагаад гэдгийгээ тодорхойл. Өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, эсвэл үзүүлж байгаа үйлчилгээнийхээ бусдаас ялгагдах онцгой чанар, үнэ зэргээс хамаарч хэрэглэгчдэд ямар ашигтай байхыг нарийн гаргаж, сурталчил.
-Хэрэглэгчдээ өөрийн бүтээгдэхүүн болоод үйлчилгээгээрээ хэрхэн хангах журмаа танилцуул. Хөлсний ажилчин хэрэгтэй эсэх, хэрэгтэй бол ямар мэргэжлийн хүн шаардлагатай болоод тэдгээрийг хэрхэн хөлслөх арга замаа мөн тодорхойл.
-Танай үйлдвэр хаана байрлах вэ гэдгийгээ сонго. Мөн компанийнхаа нэрийг маш сайн бодож байж өг. За ингээд сэлмээ суглан зах зээлийг эзлэх тулаанд урагшаа. Мөн эцэст нь хэлэхэд та компанийнхаа уур амьсгалыг голлон бүрдүүлэгч нь байх ёстой. Тиймээс та өөрөө эхлээд бүтээгдэхүүнээ худалд. Дэмий бүү зогс.
Бусдад хэцүү, өөрт чинь хялбар зүйлийг сонго!
Хүмүүс ямар нэг зүйлийг сэдэж, хийхээр шийднэ гэдэг цаанаа тун нарийн утга учиртай байдаг. Тухайлбал, нарны зайгаар ажилладаг зүлэг тэгшлэгч бүтээнэ гэдэг чинь ийм зүйл хийхээр шийдсэн хүмүүсийн хувьд зах зээл нь өөрөө байсан хэрэг шүү дээ. Мөн үхэр унаж сургах "дамжаа" хийгээд хууль зүйн сургуульд элсэх, эсвэл компьютерийн программ хөтөлбөр зохиох зэрэг ийм газрууд байгаа нь цаанаа зах зээл буюу иргэдийн эрэлт, хэрэгцээ байгаа гэсэн үг.
Ер нь бусдад хэцүү хэр нь таньд тун амар хялбар буюу хөнгөн тусах ажил л тун эрэлт ихтэй байдаг. Тиймээс гагцхүү ийм бизнесийг сонго. Таньд ямар ч тохиолдолд ашиг өгнө. Тиймээс зах зээл дээр өөрийнхөө давуу талыг ашиглаад хэрэглэгчдэд хүссэн бүтээгдэхүүнийг нь нийлүүлэх боломж бүрдүүл. Ингэхэд таны авьяас аливаа зүйлийн өнгө төрх, цаг хугацааг мэдрэх, бүтээгдэхүүнээ уран гоё үгээр тайлбарлах чадвар зэргийг өөртөө багтаасан байх аваас хүмүүсийг ямар ч тохиолдолд тайвшруулж дөнгөнө.
Бас ой тогтоолт сайн байх шаардлагатай гэдгийг анхаарч яв. Ингэснээр та өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж, дээд зэргийн чанартай бараа, бүтээгдэхүүн гаргахаас гадна хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг цаг алдалгүй мэдрэх болно. Тэрчлэн зах зээлдээ нэлээд гүнзгий нэвтэрч, алдагдлаа багасган, олон хэмжүүрээр өөрийн гэсэн давуу талтай болно.
Хэрвээ та бараа, бүтээгдэхүүнийхээ талаар гайхалтай уран гоё бичиж чадаж байвал энэ чинь ховор авьяастайн тэмдэг. Тиймээс энэ чиглэлээр дагнасан сурталчилгааны агентлаг байгуулж болно шүү дээ. Эсвэл өндөр хөлсөөр ийм үйлчилгээ үзүүлээд гэртээ сууж байж ч болно. Магадгүй, та загас хаана байгааг андахгүй мэддэг авьяастай байж гэж бодъё. Тэгвэл төлбөртэйгээр хаана загас байгааг зааж өгдөг хөтөч, замчны үйл ажиллагаа явуулаад үз. Мөн өөрийнхөө зохион байгуулах онцгой авьяастайг мэдэрвэл буяны хандив цуглуулах үдэшлэг, наадам удирдаад түүнийхээ төлөө урамшуулал авж болно.
Түүнчлэн математикт онцгой бол хүүхдэд гэрээр нь тоо зааж, өөрийн гэсэн автомат тоглоомын газар нээх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг энэхүү үйлчилгээнийхээ төлөө мөнгө авч таарна шүү дээ. Ер нь өөрийнхөө авьяасыг газар дор "булах" хэрэг огтхон ч байхгүй. Олон хүн өөрт хялбархан зүйлийг бусад хүмүүс мөн л түүнтэй адил амархан хийдэг биз хэмээн алдаатай боддог. Зарим нь ийм амархан зүйлийг хийж буйд гайхаад байх зүйл үгүй хэмээн үзнэ. Өөрөөр хэлбэл, энд миний авьяас ороод байгаа юм огтхон ч алга хэмээн өөрийгөө голдог. Ингэснээр та өөрийнхөө авьяас чадварыг огтхон ч хөгжүүлдэггүй.
Мөн хэрэглэгч мөнгөө харамгүй төлөх юм надад байна шүү гэдгийгээ мэддэггүй. Ингэхэд мөнгөтэй болохын тулд юуны өмнө өөрийн хамгийн амар хялбархнаар хийж чадах ажлаа улам гаршуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, байгалиас заяасан унаган авьяасаа улам хөгжүүлэх нь чухал гэсэн үг. Ингэхийн тулд дасгал сургууль сайн хий. Авьяас чадвар чинь зүгээр байж байгаад танд бөөн ашиг өгнө гэж үгүй. Мөн тун амархан хийж чадаж байгаа юм чинь гэсэн бардам бодлоо гээх хэрэгтэй.
Алдартай бейсболчин Тед Уильяамсаас нэгэнтээ, та яаж ингэж бөмбөг хүчтэй цохиж сурсан бэ? гэж асуухад тэрбээр, ''Гайхах хэрэггүй ээ. Би өдөрт ердөө л 1000-хан удаа бөмбөг цохиж дасгал хийдэг" гэсэн байна. Тэрээр гадаа цохиураар, гэртээ бол зүгээр л цохиур барьж буйгаар \ цохих дасгалыг байнга хийдэг гэнэ. Ингэхдээ бусдаас даруй 900-гаар илүү хийдэг байна. Тиймээс дасгалынхаа ачаар бөмбөгийг гайхалтай хол цохидог болж, үүнийг хийхэд түүнд "маш амархан" байдаг ажээ.
Тэгэхээр юуны өмнө та өөрийнхөө авьяасыг нээх хэрэгтэй, таны хийх ёстой ажлын зөвхөн эхлэл. Тэгээд өөрийгөө боловсруулах ажилд ор. Дасгал сургууль сайн хий. Авьяас чадвараа улам өөрийн болго. Мөн түүнийгээ сайн сурталчил. Сайн үнэл. Тэгээд худалд. Түүн дээрээ өөрийнхөө бизнесийг босгох хэрэгтэй.
Ажил төрөл, бизнес тань юу байх вэ?
Ер нь бол муухай ажил гэж байдаггүй. Үхэр малын баас цэвэрлэх, үхсэн ан амьтан, араатан жигүүртэн зайлуулж булах эсвэл хоног төөрүүлж болдог зочид буудал маягийн зүйл ажиллуулах зэрэг нь тийм муу муухай ажил биш шүү дээ. Хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангаж байвал ямар ч бизнес муухай биш. Жишээ нь: гадаадад нохойн бөөс түүгээд түүнийгээ бусдад худалддаг бизнес тийм ч бузар булай юм биш шүү дээ. Ер нь аяга таваг угаах, нийтийн бие засах газар цэвэрлэх, гутал тослох, хоол зөөх, хашаа хороо цэвэрлэх, тэмээ унуулах зэрэг нь хэн нэгний голох ажил огт биш юм.
Харин энэ ажлыг хэр чанартай хийнэ, тэр хэмжээгээр хэрэглэгчдийнхээ хүндэтгэлийг татдаг юм. Бусдад этгээд харагдаж болох ч энэ бол таны бизнес. Та эзэн. Үүгээрээ бахарх.
Эхлээд хэрэглэгчээ олох хэрэгтэй
Том, бага гэлтгүй бүхий л бизнесийн хамгийн гол хүчин зүйл нь хэрэглэгч. Бизнес санаа, менежмент, төлөвлөлт, санхүүжилт гээд олон зүйлээс хамгийн нь хэрэглэгч гэдгийг хэлэх байна. Хэрэглэгчийнхээ талаар огтхон ч мартаж болохгүй. Энэ бол хэзээ ч зөрчиж болохгүй номер нэг дүрэм байх ёстой. Ер нь хэрэглэгч байгаа гэдэг чинь нэг буюу нижгээд хүн таны хийсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахад бэлэн гэсэн үг л дээ.
Ингэхэд танд өөрийн гэсэн хэрэглэгч байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлоход үнэндээ хэцүү. Нэгэн жишээг хэлье. Америкийн нэрт кино найруулагч Фил Олден Робинсоны 1989 онд бүтээсэн ''Гайхамшигт талбай" хэмээх кино бий. Уг киноны гол баатар Айова мужийн төвд орших эрдэнэ шишийнхээ талбайд бейсболын талбай байгуулахаар шийддэг бөгөөд тэрбээр, "Хэрвээ түүнийг байгуулчихвал хүмүүс ирэх болов уу, үгүй болов уу" хэмээн тун их санаа зовнин байдаг билээ.
Ийм асуудал бүх бизнесмэний өмнө тулгардаг. Ер нь өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болох уу, үгүй юу гэдгийгээ тогтоохын тулд маркетингийн судалгаа хийхэд үзэх нь чухал. Мөн өөрийнхөө зөн совин, урьдчилсан таамган дээрээ тулгуурлаад үзэхэд ч гэмгүй. Тухайлбал, тураах зориулалттай эм үйлдвэрлэдэг хүн хэт таргалалтаас өөрийгөө хамгаалахыг хүссэн хэрэглэгч хэзээд олдоно гэдгийг сайн мэддэгийн адил гэсэн үг юм.
Мөн шүдний оо үйлдвэрлэдэг компаныхан шүдний паалангаа байнга цагаан өнгөтэй байлгахыг хүсэх хэрэглэгчид мундахгүй гэдгийг мэднэ. Түүнтэй адил өмгөөлөгч л гэхэд хэзээд хэрэглэгчээр дутдаггүй. Интернэт дуудлага худалдааг зохион байгуулагчид л гэхэд хэрэглэгч хуучин арга маягаас уйдсан гэдгийг ч анддаггүй. Тэрчлэн гоо сайхны тос, жигнэмэг, сүлд модны чимэглэл зэргийг худалдаалж буй хатагтай нар эдгээр бүтээгдэхүүн хэзээд эрэлт хэрэгцээтэй хэвээр байна гэдгийг тун сайн мэдэрсэн байдаг. Наад зах нь сургууль, цэцэрлэгүүдэд буяны хандив маягаар хүмүүс худалдан авч тараана шүү дээ. Тэгэхлээр жижиг бизнес эрхлэгчийн хамгийн номер нэг алтан дүрэм бол хэрэглэгчээ олох.