Дэлхийн боксын аварга Майк Тайсон ядуу иргэдэд зориулсан эмнэлэгт сувилагчаар ажиллажээ. Гэхдээ хэдхэн хоногийн хугацаатайгаар эмнэлэгт ажилласан бөгөөд АНУ-ын CBS телевизийн "Same Name" телевизийн реалити шоу нэвтрүүлэгт оролцож уг хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн сувилагч болсон юм. Түүний сувилагч болж байгаа нэвтрүүлэг өчигдөр CBS телевизээр гарсан юм. Энэ жил 45 нас хүрсэн Майк Тайсон 2005 оноос хойш дэвжээнд гараагүй билээ.