Lee Yo Won нь 1980 оны 4 сарын 29нд Сөүл хотод төрсөн. 1998 оноос эхлэн Солонгосын кино урлагт хүч түрэн орж ирсэн залуу жүжигчин юм. Өдгөө тэрээр Солонгосын хамгийн царайлаг 10 жүжигчний нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд түүний нөхрийг Park Jin Woo гэдэг. Тэд 2003 онд гэр бүл болцгоосон бөгөөд түүний нөхөр нь мэргэжлийн гольфчин аж. Тэдний гэр бүл өдгөө Солонгосын хамгийн тогтвортой бат бөх гэр бүл хэмээн өндрөөр үнэлэгддэг байна. Тэд одоогоор нэг охинтой.



