УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй ярилцлаа.
-Эрх баригч намууд Сонгуулийн хуулийг хэлэлцэж амжилгүй хоёр тийш харснаар хаврын чуулган өндөрлөсөн. Өдий болтол тогтолцоогоо тохирч чадаагүй, маш богино хугацаа үлдчихсэн байхад Сонгуулийн хуулийг намрын чуулганаар хэлэлцэж амжихгүй байх гэсэн таамаг ч хэвлэлээр гарах боллоо. Та Сонгуулийн тухай хуулийг хугацаанд нь амжиж батална гэдэгт хэр итгэлтэй байна?
-Батлах байх. Хаврын чуулган өндөрлөхөд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намрын чуулганы хамгийн эхний асуудал Сонгуулийн тухай хууль байна гэдгийг хэлсэн. Сонгуулийн тухай хуулийг хоёр жил ярьсан. МАН-аас Их хурлын дэд дарга Н.Энхболд, манай намаас бүлгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Би хувьдаа хоёр нам хоёр тийш харсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Холимог байх тогтолцоогоо тохирчихсон, тоон дээрээ л тохироогүй. Ардчилсан нам пропорциональ, МАН мажоритар давамгайлсан байх зарчим ярьж байгаа.
-Танай намынхан пропорциональ давамгайлсан хувилбарыг илүүд үзэж байгаа юм бэ. Олонд танигдсан улстөрч цөөтэй учир энэ нь Ардчилсан намд ашигтай гэх юм...?
-Өнөөдрийн сонгуулийн тогтолцоо бол хүн болгон тойргоос уяатай байхыг шаарддаг, тийм ч байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүн хүн улс орны эрх ашигтай холбоотой том асуудлуудыг гэхээс илүү нэг аймгийн, хэдэн сумын сонгогчдод таалагдсан асуудал шийдэх болчихдог. Гэтэл сонгогчдод таалагдсан асуудал нь улс орны эрх ашигтай нийцэх ч үе байна, нийлэхгүй ч үе бий. Тэгэхээр пропорциональ буюу улс орны эрх ашигт нийцсэн бодлого ярьдаг нь олон байхыг л хүсээд байна. Яахав 26 хүн нь тойргоосоо сонгогдоно л биз, олонх нь пропорциональ байх хэрэгтэй. Тийм л учраас бид 26:50 гэж хэлсэн юм. Дараа нь бид 38:38 гэсэн. Энэ бол бидний эцсийн буулт.
-МАН мажоритар гэж зүтгээд байгаагийн цаана ямар нэг улс төрийн эрх ашиг бий юм болов уу?
-Би өмнөөс нь хэлж мэдэхгүй юм. Мэдээж намуудын өөрсдийн судалгаа байдаг л байх. Гэхдээ МАН-ын бүлэг нь ийм байх ёстой гэж үзээд байгаагаас биш пропорционалийг дэмжиж байгаа гишүүд ч бий шүү дээ.
-Зөвхөн Сонгуулийн тогтолцооноос болоод хоёр нам гацчихлаа. Энэ гацаанаас хэн нь буулт хийж гарах ёстой юм бэ?
-Шуудхан хэлэхэд бүлэг, намын шийдвэрээр биш гишүүдийн саналаар шийдэх хэрэгтэй. Аль нэг нам, бүлэг, ажлын хэсгийн шийдвэрийг голлохгүй ард түмнээс мандат авсан 76 гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлээд саналаа өгье. Ард түмэн бидэнд Их хуралд гараад намын эрх ашгийн өмнөөс шийдвэр гаргаарай гэж мандат олгоогүй. Тиймээс намын биш, улс орны үндэсний эрх ашгийг эхэнд тавих зарчмаар гишүүдээс санал хураах ёстой.
-Та энэ намын жирийн гишүүний хувьд ардчилсан намын болон бүлгийнхээ санал болгож буй 50:26, 38:38 гэсэн хувилбаруудыг хэр дэмжиж байгаа вэ?
-50:26 бол миний анхнаасаа дэмжиж байсан хувилбар. 38:38-ийн хувьд бид арай эрт буулт хийсэн гэж үзэж байгаа. Хоёр талаасаа зэрэг буулт хийх байсан бол Ардчилсан нам асуудлыг түргэн шийдэхийн тулд буултаа түрүүлээд хийчихсэн. Шатраар зүйрлэвэл, манай нам нүүдлээ хийчихсэн, одоо МАН-ын нүүх ээлж.
-Зарим хүмүүс ингэж талцчихаад эцэст нь хуучин тогтолцоогоор явах юм биш биз гэж хардаж байгаа. Сүүлийн үед танай намынхан ч хуучнаараа явъя гэдэг санал гаргасан гэсэн яриа дуулдах боллоо.
-Хуучин тогтолцоогоор явна гэвэл ухралт. 2008 оны сонгуулиар намууд том эрх ашгийн төлөө нэгдээд, хамтарсан Засгийн газар байгуулаад ойлголцоод явж байгаа энэ үед Сонгуулийн хуульд ч ойлголцох зарчмаар явах байх.
-МАН-ынхан пропорционалиас татгалзах нэг шалтгаанаа "Намын даргад таалагдсан хүн гишүүн болно, тийм учраас даргадаа таалагдах гэсэн дайн өрнөнө" гээд байгаа...?
-Тэр бол МАН-ын л байр суурь. Манай нам бол Ардчилсан нам. Манай намын дүрэм, зарчим өөр. Бид нээлттэй, дотроо чөлөөтэй өрсөлддөг. Манайд намын даргад долигнодог, хэн нэг хүн ганцаар шийддэг асуудал байхгүй. Харин нөгөө намын хувьд хуучны тогтолцоо нь бүрэн шинэчлэгдээгүй байгаа учраас цөөхөн хүн бүхнийг шийддэг, тэр хүмүүст таалагдах гэж бусад нь өрсөлддөг байхыг үгүйсгэхгүй. Манай намын хувьд тийм болгоомжлол алга. Муудалцсан ч түүнийгээ ил тод яриад шийдвэрээ олонхоороо гаргадаг.
-УИХ-ын нэр бүхий гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокуророос Их хуралд удаа дараа бичиг өгсөн. Харин прокурорын энэ хүсэлтэд Хууль зүйн байнгын хорооны дарга хариу өгч байгаа нь Их хурлыг төлөөлж чадахгүй, чуулганаар заавал хэлэлцэх ёстой гэж маргалдаад байгаа. Нэг байнгын хорооны дарга Их хурлын өмнөөс хариулт өгөх нь зөв үү?
-Хууль л хариу өгнө. Тэр нь байнгын хорооны дарга байна уу, Их хурлын дарга байна уу зарчмын хувьд ялгаа байхгүй. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулаад "Улсын их хурлын гишүүн бүрэн эрхийн хугацаанд нь ямар нэг эрүүгийн хэрэг үүсгэх бол тэр хэргийг нь түдгэлзүүлж байгаад, бүрэн эрхийн хугацаа дуусангуут нь албан ёсоор шалгах үйл ажиллагаа явуулна" гэсэн заалт бий. Хэрэв үйлдэл дээр нь баригдах юм бол тухайн үед нь шалгах бололцоо нээлттэй.
-Үйлдэл дээрээ баригдана гэдэг бараг боломжгүй зүйл биш үү. Их хурлын гишүүд ихэвчлэн авилгын асуудалд холбогддог. Гэтэл халаасны хулгайч шиг үйлдэл дээрээ баригдана гэдэг төрийн түшээ хүний хувьд боломжгүй шүү дээ. Жишээ нь, тэднийг авилга авч байгаа гэдгийг яаж мэдэх вэ?
-Энэ бол хүчний байгууллагын асуудал. Тэр хүн авилга авах гэж байна гэдгийг газар дээр нь мэдэх ч юм уу, эсвэл хүн зодоод газар дээрээ баригдсан бол шалгаж болно. Энэ бол зөвхөн Монголын биш олон улсын жишигт байдаг асуудал. Гишүүн болоод жил болоогүй байхад нь нэг асуудал гаргаж ирээд Их хурал руу асуудал тавиад, УИХ нь шалгуулна, шалгуулахгүй гээд байвал нөгөө хүн ажлаа хийж чадахгүй, ард түмэн ч дунд нь хохирно. Тэгэхээр нэгэнт ард түмэн сонгоод мандатыг нь өгөөд явуулчихсан бол дөрвөн жил эрхээ хэрэгжүүлдэг байя гэсэн зарчмаар энэ өөрчлөлтийг хийсэн.
-Ээлжит бус чуулган болно, болохгүй гэсэн яриа гараад багагүй хугацаа өнгөрлөө. УИХ-ын, Тамгын газрын зүгээс хуралдахгүй гэсэн. Гэтэл УИХ-ын. зарим гишүүд ээлжит бусаар хуралдах ёстой гэж үзээд байгаа?
-Ээлжит бус чуулган хуралдах тухай яриаг Их хурал гаргаагүй. Харин Тавантолгой, төсвийн тодотгол зэрэг асуудлаас болоод хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө гаргасан болов уу гэж ойлгож байгаа. Их хурлын дэд даргын хувьд хэлэхэд Тавантолгой бол их сайн бүрэлдэхүүнтэй, ул суурьтай хэлэлцэх ёстой асуудал. Цаашид Монгол Улс дэлхийн төвшинд ямар байр суурьтай байх вэ, хэнтэй ойрхон байх вэ зэрэг олон чухал асуудлыг шийдэх болно. Дэлхийн олон том, хүчирхэг орны сонирхол ороод ирлээ. Энэ нөхцөлд Их хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байж шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, ээлжит чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж би үзэж байгаа. Тавантолгойг бид эргэлтэд оруулах ёстой гэдэгтэй санал нийлж байгаа ч хэдхэн хоногт яарч болохгүй. Төсвийн тодотголын хувьд Засгийн газар өргөн бариагүй байна.
-2012 оны сонгууль дөхөж байна. Хэдийгээр хамтарч засаг барьж байгаа ч гэсэн Ардчилсан нам, МАН хоёр хүссэн хүсээгүй нэг рингэнд өрсөлдөх нь тодорхой. Зарим хүмүүс хоёр нам салах цаг болсон, танай намыг хамтарсан Засгаас гарах болсон гэж мэдэгдэж байгаа. Хоёр намын салах цаг хэзээ бол?
-Сонгууль бодлогоороо л болно. Сонгуульд ороход бэлдэх улс төрийн үйл ажиллагаа нэг хэрэг, Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө биелүүлээд явж байгаа нь бас нэг асуудал. Төрийн ажлыг улс төрийн үйл ажиллагаатай холихгүй байх чадвар байвал ХамТарсан Засгийн газар заавал салж огцрох гэлгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгах боломжтой. Ийм бололцоо байхгүй нөхцөлд яахыг намууд л шийднэ шүү дээ. Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөл манай намын Үндэсний зөвлөлдөх хороо л шийднэ.
-Таны хэлсэнчлэн төрийн ажлыг намын ажилтай холихгүй байх чадвар Хамтарсан Засгийн газарт байгаа болов уу?
-Байгаа гэж итгэж байна.
-Танай намаас Их хуралд нэр дэвшихийг хүсвэл 50 сая төгрөг намдаа өгдөг. Та энэ мөнгөө өгсөн үү?
-Нам бол гишүүдийнхээ хандив, татвараас санхүүждэг. Татварын мөнгө хэдэн төгрөг билээ, цаана нь намууд үйл ажиллагаа явуулахад ямар хэмжээний мөнгө хэрэгтэй болох вэ гэхээр өөр өөр тоо гарна. Тэгэхээр би энэ хандивыг эсэргүүцдэггүй. Хэмжээг нь жишиг тогтоож өгсөн. ''Урьд нь ч ийм байсан, одоо ч хэвээр байгаа. 50 биш 12 сая төгрөг өгч байгаа гэж сонссон. Энэ мөнгө бидний л улс төрд явах, сонгуулийн ажил зохион байгуулахад шаардагдах зардал шүү дээ, Заавал хүндээр тусгаж аваад, нам биднээс мөнгө авлаа гэх шаардлага байхгүй.
-Халаасандаа 12 сая төгрөггүй хүмүүс дэвшихийг хүсэл яах вэ?
-Хатуу ч гэсэн үнэн үг байдаг. Гэрээ засчхаад төрөө зас гэдэг. Нэр дэвших зардлаа олсны дараа өрсөлдөж болно шүү дээ. Өөрөө мөнгөгүй ч гэсэн чамайг дэмждэг хүмүүс үнэхээр байдаг бол хүмүүс хандив өгнө. Тийм учраас үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж байгаа бол өөрөө мөнгөгүй ч гэсэн хандиваар босгож болно. Нам төсвөөс мөнгө авдаггүй, гадаадын аль нэг байгууллагаас санхүүждэггүй. Тэгэхээр намын хандив харин ч ил тод байгаа юм. Хэрэв тийм зүйл байхгүй бол аль нэг улсын мөнгөтэй хүмүүс орж ирээд танай намд хэдэн сая доллар өгье. Та нар гарч ирээд бидний төлөө зүтгэ гэнэ биз дээ. Ийм эрүүл бус зүйл рүү явахаас урьдчилан сэргийлэх учраас харин ч дэмждэг
-Намд мөнгө өгөөд дараа нь албан тушаал авдаг юм шиг ойлголт, нийгэмд их болж?
-Дээр ярьсан мөнгө бол Их хуралд нэр дэвшихэд төлөх мөнгө. Дэвшсэн хүн болгон гарахгүй нь ойлгомжтой. Мөнгөө өгсөн хүн болгон дэвшихгүй ч байж магадгүй. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, үзэл бодол таалагддаг учраас намыг, тухайн хүнийг дэмжиж өгч байгаа мөнгө. Тэрний төлөө нам хариуцлага хүлээдэггүй, амлалт өгөх ч албагүй.
-Тэгээд яагаад тэгж харагддаг юм бол?
-Намд ойрхон байгаа, лидер болж танигдсан хүмүүс Их хуралд дэвшихийн тулд мөнгө өгдөг. Их хуралд олонх болоод Засгийн газарт суудалтай болбол нөгөө л танигдсан идэвхтэй, лидерүүд албан тушаалд томилогддог. Гэтэл олон нийт харахаараа "Энэ нөхөр мөнгө өгч нэр дэвшээд тэрнийхээ төлөө дарга болчихлоо" гэж юм шиг байгаа юм.
-Хоёр нам 2012-2016 онд бас хамтрах тохироо хийсэн гэсэн яриа гараад байх юм. Ардчилсан нам ирэх сонгуульд яаж оролцох бол...?
-Нам тийм шийдвэр гаргаад тохиролцоо хийсэн бол түүнд нь оролцдог нэг субьект нь би. Ийм тохиролцоо хувь хүмүүсийн зүгээс биш бол намын хувьд байхгүй. Ардчилсан нам сонгуульд дангаараа, оролцоно. Бусад намын зүгээс хамтрах эвсэх тухай яривал хэлэлцэнэ. Гэхдээ мэдээж МАХН, АН-ын зүгээс эвсье, хамтаръя гэхгүй байх. Бусад намуудын зүгээс байнга ярьдаг. Улс төрийн намуудын тухай хууль яаж гарах нь, Сонгуулийн тухай хууль яаж батлагдахаас шалтгаална байх.
-Хуучин тогтолцоогоор явбал одоогийн гишүүдэд ээлтэй гэдэг үнэн болов уу?
-Өмнө нь ямар тогтолцоогоор явсан сонгуулийн дараа хуучин гишүүд яаж гарч ирсэн талаар судалж үзвэл тэндээс их сонин дүгнэлт хийж болно. Тэгээд үзэхээр мажоритар тогтолцоо их савлагаатай байдаг юм. Хэдхэн хувь дээр ажиллаад бариад байж болдог, эсвэл тохиолдлын нэг хүн гарч ирээд бужигнуулаад гараад ирэх боломж байдаг. Би 2004 онд Өвөрхангай аймгийн гурван сумаас л сонгогдсон. Эндээс харахаар би сумаас сонгогдсон Их хурлын гишүүн болчихож байгаа юм. Гэтэл бид УИХ-д улсаа төлөөлж ажилладаг болохоос Өвөрхангайг төлөөлж ажилладаггүй. Өвөрхангайг төлөөлөх хүн Иргэдийн хуралд нь суугаа. Тэгэхээр Монгол Улсын их хурлын гишүүн л юм бол пропорциональ давамгайлсан нөхцөлөөр сонгууль хийж байж Улсын Их хурлын гишүүн гэж ярих болно. Заримдаа нэг дүүргээс дөрвөн хүн сонгогдоод ороод ирдэг. Тэр чинь дүүргийн л гишүүн гэсэн үг биз дээ. Нэгэнт Монгол Улсын их хурлын гишүүн юм бол Өвөрхангай Архангай, Ховд, Завхан гээд бүгдийнх нь эрх ашгийг төлөөлдөг, бүгдийнх нь төлөө шийдвэр гаргадаг байх ёстой.
-Та ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?
-Дэвших санаа байгаа. Гэхдээ намайг дэвшүүлэх эсэхийг орон нутгийн нам шийддэг, Сонгуулийн тухай хууль тодорхой биш учраас эрт хэлж болохгүй байна.
Б.Нямсүрэн