Миний нэг танил захирлынхаа талаар тун таагүй сэтгэгдэлтэй явдаг, түүний ярьсан зүйлд нь тун эргэлзээтэй явдаг гэдгийг нилээд хэдэн удаа ярьж билээ. Цаг ямагт ингэ, тэг хэмээн түүнд үйлдэл бүрийг нь зааж сургадаг ч үнэндээ өөрөө алдаа гаргаж байгаа нь миний найзын санаанд огт нийцээгүй гэнэ. Түүний дарга алдаа гаргадаг нь мэдээж “ажил хийж буй хүн л алдаа гаргана, огт хийдэггүй хүн алдаа гаргадаггүй” гэсэн үгийг санагдуулж байна. Гэвч аливаа хүн ухамсарт үйлдэл хийхдээ өмнө нь сайтар эргэцүүлбэл алдаа гарах магадлал багасах нь гарцаагүй.
Манай дарга хүртэл ингэж байхад би алдаж байгаа нь бага хэрэг ээ гээд өөрийгөө тайвшруулж болох ч хүн ямар ч ажил, харилцааг эхлүүлэхдээ сайтар тунгаах нь зөв. Гэмт мөн чанараас ангид нэг ч хүн үгүй. Гэвч санаатай, санамсаргүйн ялгаа энэ дээр яригдах л болно. Бид уруу таталдтанд автаж өөрийн эрхгүй буруу үйлдэл хийх тохиолдол бий. Гэмшил гэдэг нь сэтгэлээ ариун байлгах, өөрийгөө ялан дийлэх шилдэг арга гэж би түүнд зөвлөсөн юм.
2011.08.23 U.Orkhon