Шинэ бодлого
Гурван эхнэр
Вагоны купед гурван хүүхэн энэ тэр ойр зуурын юм ярьсаар сүүлдээ эр нөхрүүд үнэнч биш тухай ярьж эхлэв. Нэг нь:
-Манай нөхөр өнөө шөнө хаана л хонож байгаа бол доо, аягүй бол нэг хүүхнийд л очиж хонож байгаа даа. Хоёр дахь нь:
-Манай хар ч гэсэн хаана хонож байгаа нь бүү мэд ээ… Гурав дахь нь:
-Би бол нөхрөө хаана байгааг сайн мэдэж байна, гэлээ.
Асуулт:
Гурав дахь эхнэрийн нөхөр хаана байгаа вэ?
Түрүүчийн дугаарт нийтлэгдсэн бодлогын хариу
50 бакс
Банкны менежер харих замдаа 50 долларын дэвсгэрт олжээ. Дараа казино тоглоход дугаар нь хэрэг болох байх хэмээн дугаарыг нь тогтоогоод халаасандаа хийв. Түүнийг гэртээ харьтал эхнэр нь махны дэлгүүрийн худалдагчаас 50 долларын нэхэмжлэх ирсэн тухай хэлж. Менежер нөгөө 50 доллараа эхнэртээ өгчээ. Эхнэр нь маргааш нь нөгөө 50 долларыг махны худалдагчид, тэрбээр үхрийн мах авдаг фермертээ, фермер нэгэн дэлгүүрийн худалдагчид, худалдагч дэлгүүрийнхээ цэвэрлэгчид цалинг нь өгөхдөө нөгөө 50 долларыг оролцуулан өгчээ. Харин цэвэрлэгч уг дэвсгэртийг бусад дэвсгэртүүдийн хамт банкин дахь хадгаламжиндаа өгөхөөр ирэв. Кассны мөнгө хүлээн авагч, цэвэрлэгч эмэгтэйн авчирсан мөнгөнүүдээс 50 долларын нэг дэвсгэрт хуурамч болохыг илрүүлж уг дэвсгэртийг менежертээ (анх уг дэвсгэртийг олсон менежер) аваачиж үзүүлэв. Менежер уг дэвсгэртийн дугаарыг харан таньж, халааснаасаа 50 доллар гарган мөнгө тоологчид өгч хуурамч 50 долларыг устгахыг хүсэв. Мөнгө тоологч жаахан гайхсанаа, менежерийн өгсөн мөнгийг цэвэрлэгчийн хадгаламжид хүлээн авч хуурамч дэвсгэртийг устгалд оруулав…
Асуулт: Дээрх гүйлгээнүүдээс хэн нь хохирсон бэ?
Хариулт: Хэдийгээр дээрх гүйлгээнүүд бүгд хүчингүй боловч менежер махныхаа мөнгийг жинхэнэ мөнгөөр төлснөөр хэн ч хохиролгүй үлдсэн байна.