logo
Инээд бэлгэлэх хэдэн хором №7

Инээд бэлгэлэх хэдэн хором №7

2011/08/24
Нэгэн томоохон түшмэл хүлээн авалт дээр:
-Би яваад шээчихээд ирье гэж. Хажуу дахь хүмүүс нь санаа зовж
“-Та ядаж би морь харчихаад ирье”гэж хэлээч… гэж. Мань эр удалгүй орж ирээд идэх юм рүү гараа сунгав. Хажуу дахь эмэгтэй нь:
-Та гараа угаасан биз дээ… Түшмэл:
-Та тайван бай. Би морио нөгөө гараараа барьсан!

Багш Лена-д:
-Ой, охин гэдэг үг орсон өгүүлбэр зохио.
“-Охин ойгоос гарч ирэв.
-Их сайн байна. Алив Вовка! Вовка:
“-Охин ойгоос гарч ирсэнгүй.” Багш:
-Буруу байна, алдаагаа зас.
-Засагдахаасаа өнгөрсөөн. Тэр дахиж хэзээ ч охин болохгүй…

Залуу, найз бүсгүйдээ:
-Хоёулаа яаж мөнгө олох вэ? Бүсгүй:
-Надад нэг арга байна.
-Ямар?
-Харин чи хардахгүй, харамлахгүй гэдгээ амла!

Шалгалт. Эмэгтэй оюутан асуултанд хариулж чадсангүй. Багш:
-Муу.
-Багш аа, Дунд…
-Тэгвэл, гээд нэг гарын алгаа тэнийлгэн нөгөө гараа зангидан цохив. Эмэгтэй оюутан ичэнгүйрэн гарч одов. Дараа нь бас нэг эмэгтэй оюутан орж ирэв. Бас л асуултандаа хариулж чадсангүй. Багш:
-Муу…
-Багш аа, Дунд…
-Тэгвэл, гээд мөн л нэг гарын алгыг нөгөө гараа зангидан цохив. Эмэгтэй оюутан нүүр нь улайн гарч одов. Эрэгтэй оюутан орж ирэв. Тэрээр мөн л асуултандаа хариулж чадсангүй. Багш:
-Муу…
Багш аа, Дунд…
-Тэгвэл, гээд мөн л нэг гарын алгаа тэнийлгэн нөгөө гараа зангидан цохив. Эрэгтэй оюутан халааснаасаа нэг шил архи гарган ширээн дээр нь тавив. Багш:
-Болж байна хө, Дунд тавьлаа, харин цаад хоёр эргүүдээ /түрүүчийн хоёр охиныг хэлж байна, орч.21./ гарын алгаа зангидсан гараар цохих, зангидсан гарыг гарын алгаар цохих хоёр, шал өөр ойлголт гэдгийг хэлээрэй!!!

Залуу:
-Хоёулаа гадуур зугааллаа, кино үзчихлээ, хоолонд орчихлоо, одоо хаачих вэ? Бүсгүй:
-Гэр бүлийн товчоо!

Нэг эр найзтайгаа таарав.
-Чи яасан уруу царайтай байх юм?
-Төмөр замын буудал дээр эхнэрээ тоссон чинь ирсэнгүй…
-Тэглээ гээд юунд нь санаа зовдог юм?
-Өчигдөр ирчихсэн бол яана аа, гэж бодоод л…

Бурхны сургаалын хичээл. Багш гэгээнтэн:
-Одоо би та бүхэнд дэлхийн хамгийн анхны хүн яаж үүссэн тухай ярьж өгье…Вовка:
-Үгүй ээ, гэгээнтэн, гуравдах хүн хэрхэн үүссэн талаар яриад өг.

9 сарын 1. Нэгдүгээр ангийн багш:
-Хүүхдүүд ээ, та нар өнөөдрөөс сургуулийн сурагч боллоо… Хэрвээ та нар надаас юм асуухаар бол баруун гараа дээш өргөөрэй. Вовка гараа өргөв.
-За Вовка юу гэсэн юм?
-Зүгээр л шалгасан юм.

Ирээдүйн хадам эх:
-Хүргээн, чи гэр бүлээ тэжээж чадна биз?
-Чадна аа.
-Их сайн байна, манайх 8-уулаа шүү.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш