logo
Инээд бэлгэлэх хэдэн хором №8

Инээд бэлгэлэх хэдэн хором №8

2011/08/24
Багш сурагч охиноос
-Би чамд нэг хэрэм өгье. Дараа нь хоёрыг, дараа нь гуравыг өгсөн бол нийт хэдэн хэрэм болох вэ? гэж асуужээ.
-Долоо
-Анхааралтай сонс. Эхлээд нэг, дараа нь хоёр, сүүлд нь гурван хэрэм өгсөн бол хэд болох вэ?
-Долоо -Хн. Арай өөрөөр үзье. Нэг алим, нэмэх нь хоёр алим, нэмэх нь гурван алим нийт хэдэн алим болох вэ?
-Зургаа!
-Ашгүй минь дээ. Харин нэг хэрэм дээр хоёр хэрэм, тэгээд гурван хэрэм хэд болох билээ?
-Долоо!
-Яагаад долоо гэж?
-Надад, манай гэрт нэг хэрэм амьдарч байгаа юм чинь...

*** *** *** ***

Н.Энхбаярын шvvх хурал

Ерөнхийлөгч Н.Энхбаяр машинтайгаа хурд хэтрvvлэн яваад нэг доор 2 хvн мөргөчихжээ. Удалгvй шvvх хурал боллоо. Ерөнхийлөгч Дээд Шvvгчээс тодруулга авч байна.
Шvvгч: За тэр эхэлж мөргvvлээд таны машины урд талын цонхыг цөмлөөд ороод ирсэн нөхөрт бусдын эд хөрөнгийг санаатайгаар сvйтгэж, мөн машин хулгайлах гэж оролдсон хэргээр 3 жил ... Аа тэр мөргvvлээд 10-аад метр газар vсэрч бутан дунд унасан тээгэлж амьд гарсан нөхрийг, ... ммм, ... хэргийн газраас зугтах гэсэн оролдлого хийсэн хэмээн 4 жил хэмээн ялласугай!

*** *** *** ***

Цахилгаанчин
Хvний мууд дуртай
Хvйтэн цэвдэг цахилгаанчид
Хоёр гаргvй эрийн гэрт
Халтуур хийгээд явахдаа
Алга ташилтаар асдаг асаагуур зоосон байжээ.

*** *** *** ***

Дадлагын оюутан эмчээсээ:
- Багш аа. Та яагаад өвчтөн vзэх бvрдээ "ямар хоол иддэг вэ?" гэж асуудаг юм бэ?"Онош тогтооход идсэн хоол тийм чухал байдаг юм уу?
- Vгvй хvv минь. Vзvvлсний хөлсөнд хичнээн төгрөг шомбодож болох нь вэ гэж тооцоход чухал байдаг юм байхгvй юу.

*** *** *** ***

Гахайнууд Энхбаярыг тойроод


Энхбаяр хөдөө ажлаар явж . Тэгээд гахайн ферм дээр очиход нь сэтгvvлчид зургийг нь авчээ. Тэгээд тэр зургандаа ямар гарчиг өгөхөө ярилцжээ. " Энхбаяр гахайн дунд" ," Гахайнууд Энхбаярийг тойроод" гэх мэтээр олон нэр сэдсэн боловч аль нь ч таарсангvй. Тэгээд хамгийн сvvлд ингэж шийдэж гэнэ. " Баруун талаасаа гурав дахь нь Энхбаяр...

*** *** *** ***
- Ерөнхийлөгч нь зарим ардыгаа араандаа зууна гэж юу гэсэн vг вэ?
- Албан тушаал яаж өөрчлөгдсөн ч нохой нохойгоороо л vлдэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш