logo
Шарапова

Шарапова "Sugarpova" болох уу?

2013/08/22
 “Их дуулга”-ын цуврал тэмцээний энэ улирлын сүүлчийн тэмцээн болох АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцох үеэрээ дэлхийн хоёрдугаар теннисчин, Оросын Шарапова өөрийнхөө овгийг солих санаатай байна.
“US Open” тэмцээн нь энэ сарын 26-наас 9 дүгээр сарын 9-нд болж өнгөрөх юм. Орчин цагийн хамгийн өндөр цалин орлоготой тамирчдын нэг болох Шарапова нь хоёр долоо хоногоор овгоо “Sugarpova” буюу бараг жилийн өмнө өөрийн бүтээсэн зөөлөн чихрийн брэнд нэрээрээ солихыг хүсч байгаа аж.
Шарапова өөрийн амьдардаг Флорида мужийн Дээд шүүхэд хандаж түр хугацаагаар овгоо солихыг зөвшөөрөхийг хүсчээ гэж “The Times” мэдээлж байна. Мөн тус тэмцээнийг зохион байгуулагчдыг зүгээс ч зөвшөөрөл шаардагдах нь ойлгомжтой. Харин тэмцээн өндөрлөснөөр тамирчин маань “Sugarpova” байхаа болих юм.
Түүнчлэн тэмцээн дээр тэрбээр өөрийн брэндийн хувцсыг өмсөх бололтой. Дашрамд дурдахад Шарапова 2006 онд АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд түрүүлж байжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш