logo
Иргэн та Улсын Их Хурлын гишүүнд ямар асуудлаар шууд хандаж болох вэ?

Иргэн та Улсын Их Хурлын гишүүнд ямар асуудлаар шууд хандаж болох вэ?

2013/10/01
-Та  батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын талаар болон Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх гэж байгаа хуулийн төс-лийн талаар саналаа гишүүнд ирүүлж болно.

Улсын Их Хурлын гишүүн Таны саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын тогтоол санаачилна. Шаардлагагүй гэж үзсэн бол энэ тухай хариуг Танд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
Та өргөдөл, гомдлоо Улсын Их Хурлын гишүүнд ирүүлж болно.           
Таны ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх ёстой.
Гишүүнээс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь 30 хоногийн хугацаанд асуудлыг шийдвэрлэж хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш