Францын засгийн газар жилд нэг сая еврогоос өндөр цалин авдаг тоглогчдоос 75 хувийн татвар хураах төлөвлөгөөгөө эргэн харахаас татгалзсан нь хөлбөмбөгийн клубуудыг сандралд оруулаад байна. Клубууд эсэргүүцлээ илэрхийлэн товлогдсон тоглолтуудыг цуцална гэж анхааруулаад байгаа бөгөөд Хөлбөмбөгийн Клубуудын Мэргэжлийн Холбоо "Энэ татвар Францын хөлбөмбөгийн спортыг устгах аюултай" гэж мэдэгджээ.
Учир нь санхүүгийн хүнд байдалд ороод байгаа клубуудын хувьд тасалбар борлуулалт болон телевизүүдтэй хийсэн гэрээнээс олох орлого нь буурч байгаа аж. Мөн өндөр татвараас болж өрсөлдөх чадвар буурахын зэрэгцээ сайн тоглогчдоо Европын бусад клубуудад алдах эрсдэлтэй гэж үзэж тэд байна.
Өнгөрсөн пүрэв гарагт Францын ерөнхийлөгч Франсуа Олланд клубуудын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ 75 хувийн татвар хураах төлөвлөгөөг цуцлахаас татгалзсан нь тоглогчид төдийгүй хөлбөмбөгийн клубуудын хувьд тун муу мэдээ болсон юм. Социалист удирдагч Олланд ийнхүү өндөр орлоготой иргэдээс хураах татварыг нэмэгдүүлж байгаа нь төсвийн алдагдлыг бууруулах, уналтанд орсон эдийн засгаа дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/