Хүн амын дундаж наслалт нь 52 байдаг ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Нельсон Мандела 95 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Дэлхий даяараа түүний хойноос эмгэнэн гашуудаж байна. Ямар учраас тэр вэ? Мандела чухам хэн байв? Амьдралынхаа бараг 4-ний нэгийг төмөр торны цаана өнгөрөөсөн энэ хүн юу хийж бүтээв? Намтар түүхийг нь дэлгэрэнгүй нуршилгүйгээр эдгээр асуултын хариултыг түүхэн гэрэл зургуудын хамт хүргэж байна.
ЭХНИЙ ЖИЛҮҮД
Ролилахла Мандела нь 1918 оны 7-р сарын 18-нд Өмнөд Африкийн Зүүн Кап мужийн Мвезо хэмээх жижиг тосгонд Коса хэлээр ярьдаг Тембу овгийн тэргүүний хүү болон мэндэлжээ. Гэр бүлийнхнээсээ хамгийн анх сургуулийн босго алхсан нь Мандела байлаа. 9 настайдаа эцгээсээ өнчирсөн тэрээр сургуульд сурч байх хугацаандаа Нельсон гэх нэрийг авсан байна. Учир нь тухайн үед сургуулийн сурагчдад англи нэр өгөх нь бараг заншил болчихсон байв. 1941 онд Мандела овгийнхоо уламжлалын дагуу гэрлэхээс татгалзаж, Йохансбург руу зугтжээ. Тэрээр ирсэн хойноо Уолтер Сисулутэй танилцсан бөгөөд "Witkin Sidelsky" хэмээх хуулийн фирмд ажилд орохдоо түүнээс тусламж авчээ. Мандела 1944 онд Африкийн Үндэсний Конгресс намын гишүүн болсон юм.
ШҮҮХ ХУРАЛ
Мандела хуульч мэргэжил эзэмшиж улмаар 1952 онд Оливер Тамбутай хамтран хуулийн фирм байгуулжээ. Энэ нь Өмнөд Африктаа хар арьстнуудын байгуулсан анхны хуулийн фирм байлаа. Апартейд засгийн газар хориг тавина гэж Африкийн Үндэсний Конгресс намынхан болгоомжилсон учраас Манделад хандан намын үйл ажиллагааг нууцлах төлөвлөгөө боловсруулахыг хүсчээ. Гэвч 1956 онд түүнийг бусад 155 хүний хамт төр засгаасаа урван тэрсэлсэн хэргээр буруутгав. Шүүх хурлын шийдвэр гаралгүй 4 жил 6 сар "дуншсан" ч эцэст нь Манделаг цагаатгажээ. Энэ үед Өмнөд Африкт хар арьстнуудыг хаана амьдарч, ажи묬лахыг заасан шинэ хууль болон арьс өнгөөр ялгаварлан гадуур¬хах үзлийн эсрэг хөдөлгөөн ширүүсч байв. Мандела 1958 онд 2 дахь эхнэр Винни Мадикизелатайгаа гэр бүл болсон байна.
БҮХ НАСААР ХОРИХ ЯЛ
1960 оны 3-р сард Шарпвиллед цагдаа нар жагсаалд оролцож байсан 69 хар арьстныг буудан хөнөөсний дараа засгийн газар жагсагчид хариу нэхнэ хэмээн болгоомжилж онц байдал тогтоосон бөгөөд улмаар Африкийн Үндэсний Конгресс намын үйл ажиллагааг хоригложээ.
Тус намынхан Манделагаар толгойлуулсан зэвсэгт бүлэг байгуулсан байна. Гэвч 1962 онд Манделаг баривчилж, улс орноо хууль бусаар орхин явсан хэргээр шүүв. Харин 1963 онд буюу шоронд хоригдож байхад нь түүнийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэргээр буруутгажээ. 1964 онд Мандела болон бусад 7 хүнд бүх насаар хорих ял оноож, Роббен арлын шоронд хорьсон байна.
ЭЦЭСТ НЬ СУЛЛАГДАВ
Олон улсын хамтын нийгэмлэг хамгийн анх 1967 онд Өмнөд Африкийн апартейд дэглэмийн эсрэг хориг тавьсан агаад түүнээс хойш хоригоо чангатгаж эхэлсэн юм.
НОБЕЛИЙН ШАГНАЛ
Мандела болон ерөнхийлөгч Фредерик Виллем де Клерк нарын Өмнөд Африкт энх тайван, тогтвортой байдлыг бий болгохын төлөө гаргасан хүчин чармайлтыг нь үнэлж, 1993 онд Нобелийн Энх Тайвны Шагналыг олгожээ. Мандела шагналыг гардсаныхаа дараагаар "Бид дэлхий ертөнцийг шинэчлэхийн тулд чадах бүхнээ хийх болно" гэж мэдэгдсэн юм.
1990 он гэхэд энэ шахалтын дүнд ерөнхийлөгч Фредерик Виллем де Клерк Африкийн Үндэсний Конгресс намд тавьсан хоригийг цуцалсан байна. 1990 оны 2-р сарын 11-нд Манделаг шоронгоос суллагдахад баярлаж хөөрсөн дэмжигчид нь угтан авчээ. Тэрээр 27 жилийг төмөр торны цаана өнгөрүүлсэн байлаа. Хойтон жил нь Африкийн Үндэсний Конгресс намын анхны их хурал хуралдаж, Мандела намын даргаар сонгогдов. Улмаар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхдаггүй, шинэ ардчилсан нийгмийг байгуулах талаар хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн билээ.
ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ
1994 онд Өмнөд Африкийн түүхэнд хамгийн анх удаа арьс өнгөөр ялгаварлалгүйгээр бүх ард иргэд ардчилсан сонгуульд оролцжээ.
РОББЕН АРАЛ ДЭЭР ЭРГЭН ИРЭВ
1995 оны 2-р сард Мандела шоронгоос суллагдсаныхаа 5 жилийн ойг тохиолдуулан Роббен арал дээрх шоронд зочилжээ. Тэрээр энэ шоронд амьдралынхаа 18 жилийн өнгөрүүлсэн байдаг. Манделаг хоригдож байх хугацаанд ялтнуудаар маш хүнд хүчир ажил хийлгэдэг байжээ.
Африкийн Үндэсний Конгресс нам ялалт байгуулж Мандела ерөнхийлөгч болов. Тэрээр 1994 оны 5-р сарын 10-нд болсон тангараг өргөх ёслол дээр "Эрх чөлөө ялж, Бурхан Африкийг ивээг" гэж хэлсэн байна. Орлогч Тхабо Мбеки нь засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах болсноор Мандела улс орноо дэлхий дахинд сурталчлахад түлхүү анхаарах болсон юм.
НАД РУУ БҮҮ ЗАЛГА!
Ноён Мандела 1997 онд Африкийн Үндэсний Конгресс намын даргын албан тушаалаас буусан бөгөөд түүний залгамжлагч Тхабо Мбеки 1999 оны сонгуульд намаа ялалтад хүргэжээ.
ТӨРСӨН ӨДРИЙН ҮДЭШЛЭГ
Тэрээр 80 насныхаа төрсөн өдрөөр 3 дахь эхнэр Грасан Машелтайгаа гэрлэсэн байна. Нас дээр гарсан хойноо Өмнөд Африкийн хамгийн нэр хүндтэй төлөөлөгч болсон Мандела ДОХ/ХДХВ –ын эсрэг компанит ажил оролцсоны зэрэгцээ 2010 оны Хөлбөмбөгийн ДАШТ –ийг эх орондоо зохион байгуулах эрх авахад хувь нэмрээ оруулсан билээ. Тэрээр 2004 онд олон нийтийн арга хэмжээнд оролцохоо больж байгаагаа зарлах үеэрээ сурвалжлагчдад хандан "Над руу битгий залга. Би өөрөө залгана" хэмээн хошигносон удаатай.
ӨВЧИН ЗОВЛОН ХЭНИЙГ Ч ЯЛГАХГҮЙ
Ерөнхийлөгч асан Мандела 2010 онд эх оронд нь зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн ДАШТ-ний хаалтын ёслолд оролцсон билээ. Гэхдээ тэрээр 90 насныхаа төрсөн өдрөөс хойш тэр бүр олны өмнө гарахаа больсон юм. 2011 оны 1-р сард Мандела амьсгалын замын халдвар авсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд дараагийн 2 жилд нь ч тэрээр удаа дараа халдвар авчээ. Шоронгийн ил уурхай дээр ажиллаж байхад нь түүний уушиг гэмтсэн гэлцдэг. Өмнөд Африкт хар арьстнуудыг мал адгуустай адил үздэг, тэднийг зарж борлуулдаг байсан тэр хүнд үед энэ байдлыг эсэргүүцэн амь биеэ хайрлалгүй тэмцсэн хүмүүсийн нэг нь Нелсон Мандела байсан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/