Хүн бүр ямар нэгэн асуудлаас болж уурлаж л байдаг. Гэвч уурлаж бухимдсан үедээ та өөрийгөө хянаж, болчимгүй зүйл хийхээс сэрэмжилж байх хэрэгтэй.
Хэрэв та ямар нэг байдлаар уур, бухимдлаа барьж чадахгүй байгаа бол түр амсхийгээд өөрт байдаг алдаа, дутагдлаа олж харахыг хичээ. Дандаа уур уцаартай байж, түүнийгээ засаж залруулахгүй бол зүрхний өвчин, толгойн архаг өвчин тусч, бүдүүлэг хараалын үг хэллэг хэрэглэдэг болохоос гадна өөрөө өөртөө итгэх итгэл тань алдрах болно. Улмаар ямар нэг муу зуршилтай болж, эргэн тойрондоо болон өөртөө хөнөөл учруулж амьдралдаа нөхөж баршгүй төлөөс төлөх ч болж магадгүй.
Яагаад уурлаж бухимддаг вэ?
Уур, бухимдал нь өөр хоорондоо холимог, харилцан зөрөлдсөн мэдрэмжүүдийг агуулдаг. Уур бухимдал нь бидэнд өөрсдийгөө бусдын зүгээс үгүйсгэсэн, гомдсон байдлыг Мэдрэхэд илэрдэг хариу үйлчлэлээс бүрддэг. Эдгээр хариу үйлчлэл нь бидний биед, харьцаанд мөн бодолд орж, хор хөнөөлөө учруулдаг аж.
Хүнийг уурлаж бухимдахад хүргэдэг үйл явдал бидэнд дангаараа нөлөөлдөггүй. Хамгийн гол нь эдгээр үйл явдалд бидний хандах хандлага, мөн тэдгээрийг хэрхэн үнэлж байгаа нь чухал нөлөөтэй байдаг. Болж буй үйл явдалд бидний үзүүлэх хариу үйлдэл нь бидэнд өөрийгөө таних боломж олгодог. Бага сага юмыг хэт дэвэргэж, юм болгонд заавал хариу барьж, тооцоо хийж байгаа бол та энэ зан харьцаагаа анхаарах цаг болсон юм биш үү. Та уурлаж болно, гэхдээ зөв хүндээ, зөв хэмжээгээр, зөв цагтаа, зөв шалтгаанаар, зөв уурлах нь хамгийн чухал.
Энэ нь ч бидэнд хялбар байдаггүй нь мэдээж. Гэвч үүнийг бид өөрсдөө ухамсарлаж чадах юм бол хэрэгжүүлэхэд амархан. Уур хүрдэг үе шатууд
-Өөрт таагүй юм тохиолдоход уурын "үр" соёолж эхэлдэг
-Таагүй зүйл аль хир байхаас үр цааш "ургах" эсэх нь шийдэгдэнэ.
-Хэрвээ таагүй байдал давамгайлбал уур улам нэмэгдэнэ.
-Өөрийгөө хянахад хүнд болно.
-Таны хяналтаас гарсан уур таныг ноёрхож улмаар урт хугацаан турш үргэлжилж, хүчтэй, хортой, муу бодол болж харьцаанд сөрөг нөлөө үзүүлдэг
-Уур ихэнх тохиолдолд хэн нэгэн бидний эрхийг зөрчсөн гэж итгэсэн үед, эсвэл бидний хувьд чухал гэж үзсэн ямар нэг зүйлээ алдах аюултай тулгарсан үед гарч ирдэг,
-Оюун санаандаа байгаа энэхүү байдлаас ангижрах арга нь бодол, мэдрэмж болон харьцааны хоорондох холбоог анзаарч тэдгээрийг удирдах нь чухал юм.
Уурлах нь хүчирхийлэх гэсэн үг биш
3aрим нэг хэтэрхий ууртай хүн олон бий. Уур нь архагшихаараа биднээс огт салдаггүй, бидэнд хөнөөл учруулж болзошгүй дайсан мэт аашилдаг. Хувийн амьдрал болон зан харьцаанд маань сөргөөр нөлөөлж бүтээлч байдлыг хязгаарладаг. Гэхдээ уурыг зөв зүглүүлбэл үр бүтээлтэй байдал болон ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлж болдог сайн тал ч бий. Өөрөөр хэлбэл, бухимдсан үедээ түйвээж эвдэхийг хүсдэг бол энэ энергиэ спортод зарцуулах хэрэгтэй. Ууртай үедээ дуугaa хурааж, өөрөө өөрийгөө буруутгадаг байж магадгүй. Тэгвэл үүнийг өөрийнхөө дотоод сэтгэл рүү чиглүүлж, өөрийгөө таних үйл явц болгож болно. Өөрийгөө тайвшруулах, өөрийгөө танихад тус болдог зүйлийг үүнээс уншиж болно гэсэн үг.
Хэрвээ бухимдлаа зөв зүглүүлж чадахгүй бол бухимдалдаа хөтлөгдөн харилцаж байгаа хоёр хүний аль аль нь уурын мунхгийн хор уршигт өртөх болно. Тиймээс:
-Юуны өмнө биднийг өдөөн хатгасан мэдрэмж, бодол болон зан харьцаа юу байсныг мэдэх.
-Энэхүү мэдрэмж, бодол болон зан харьцаанд үзүүлж буй бидний хариу үйлдэл нь зөв эсэхийг бодох. Тэгж байж өөртөө тохирсон арга барилаар хандах хэрэгтэй.
Уураа барьж чадах эсэх нь бидний итгэлтэй холбоотой. Ямар нэг зүйлд итгэсэн итгэл маань бидний харьцаанд нөлөөлдөг. Хэрвээ таны зан харьцаа доголдолтой байгаа одоо засах цаг болсон гэдгийг танд сануулж байна. Хэрвээ та уураа засч чадвал эдгээр буруу итгэлийн нөлөөлж буй олон сөрөг харьцаа үгүй болж, түүнийг давах эхний алхмаа хийсэн гэсэн үг.
Бухимдлаас болж бие махбодиороо хохирох аюултай
Бидний бие мах бод бухимдлын эсрэг хариу үйлдэл үзүүлж, түүнийг мэдрүүлдэг. Хэрвээ ингэж бидэнд дохио өгч мэдэгдэж байхад та уураа барьж чадахгүй байвал танд эрүүл мэндийн асуудал ч байж магадгүй. Бачуурал бол бухимдлын эхний алхам юм. Хэрвээ булчин тань зангирч, толгой өвдөх, гэдэс байн байн өвдөх, цээж хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг ажиглагдвал бухимдалд орж эхэлж байна гэсэн үг.
Энэхүү илүү үлдэгдэл бидний биед үлдэх тусам бие хариу үйлдэл үзүүлж, мэдрэгддэг. Учир нь биднийг муутгадаг нөхцөл байдалтай тулгарсан байгаа юм. Хун бухимдах тусам цусан дахь чихрийн хэмжээ нэмэгдэж, даралт нэмэгдэн зүрхний цохилт түргэсч, амьсгал давхцан, амьсгалын жигд байдал алдагдан улмаар толгой болон нуруу хөшиж өвдөх, хөлрөх зэрэг сөрөг нөлөөлөл илэрдэг. Энэ нь яваандаа архагших шинж тэмдэг ч ажиглагддаг.
Бухимдал, оюун санаанд ч сөргөөр нөлөөлж, анхаарал сарниулах, үр бүтээл багасах, нойргүйдэх, цагийн хуваарь алдагдах улмаар анхаарал сарних болно. Харин эдгээр нь бусад мэдрэхүйн өвчлөлд ч хүргэх талтай байдаг аж.
Бухимдал архагшихаар хүн ажил хийж чадахгүй болдог. Ажилдаа сэтгэл ханамжгүй, сул эсвэл буруу харилцаж улмаар байн байн ажлаа солих нь ч ажиглагддаг. Гэхдээ дээр дурьдсанчлан зөв хүндээ, зөв хэмжээгээр, зөв цагтаа, зөв шалтгаанаар, зөв уурлах гэдэг хялбар биш юм.