logo
Өнөөдөр болох үйл явдлуудаас /2014.04.08/

Өнөөдөр болох үйл явдлуудаас /2014.04.08/

2014/04/08

09:00 цагаас  “Г” танхимд Өргөдлийн байнгын хорооноос иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол шийдвэрлэж буй байдлын талаар санал солилцох, туршлага судлах, ажил хэргийн уулзалт болно.

10:00 цагаас Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын удирддаг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны өргөтгөсөн хурал Хангарьд ордны 14 давхарт  болно. Энэ удаагийн хурлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 15 компани өөрсдийн ажлын гүйцэтгэлийн явцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Утас: 91040607

11:00 цагаас ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвд цагдаагийн албаны шинэ дүрэмт хувцсны талаар мэдээлэл өгнө.

11:00 цагаас Хангарьд ордны 14 давхартХуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байгаа тул “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг өгөхөөр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газартай хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.  болно.  Утас: 318003, 88204882

11:20 цагаас Монгол улс болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан ССАЖЯ, ГХЯ, ШУА зэрэг байгууллагууд хамтран хадны хөмөгт оршоосон 7-14-р зууны үед холбогдох баатар эрсийн оршуулгаас илэрсэн гайхамшигт олдворуудыг дэлгэн үзүүлсэн "Талын дайчдын өв соёл" нэртэй үзэсгэлэн Үндэсний музейд болно. Утас:  99045949

13:00 цагаас “Г” танхимд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

14:00 цагаас “Б” танхимд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нараас 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

14.00 цагаас “В” танхимд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

14:00 цагаас 334 тоот өрөөнд малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

15:00 цагаас “Г” танхимд төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш