Өмчийн төлөөх тулаан үргэлжилсээр байна. Мөнгөтэй, заль мэхтэй нь хождог энэ тулааны золионд хотын төвд байрлах Мэдээллийн технологийн үндэсний парк аль хэдийнээ өртөөд гэгээн дурсгалаа үлдээх гэж байгаа ажээ.
Анандбазар “Өргөө” кинотеатрынхаа салбарыг Мэдээлэл технологийн үндэсний паркад нээхээр болж 1500 м.кв талбайг 2010 оны 7 сарын 1-нээс түрээслэж эхэлжээ. Түрээсийн гурвалсан гэрээг Төрийн өмчийн хороо, Мэдээллийн технологийн үндэсний парк, “Содмонгол” компаний охин компани “Дархан Өүлэн эх” компани 6 сарын хугацаатай байгуулжээ.
Гэтэл гэрээгээ үзэглэсний маргаашнаас л төрийн өмчийн байрны эзэн нь юм шиг дотоод хананд өөрчлөлт оруулж, үндсэн ханыг нь нураагаад эхэлж. Яг л Соёлын төв өргөөг нураасан шигээ. Тэгээд болоогүй түрээсийн төлбөрөө төлөхгүй луу унжжээ.
Одоо төрийн өмчийн байрны нүүрэн ханыг нурааж дуусгаад, нүүрэн талын гурван суурь баганын чанарыг алдагдуулж, тоосго тоосгоор нь эмтэлж холтлоод түүнийгээ шавраар халхалжээ. Үүнийг нь зогсоохоор шаардлага тавьсан Мэдээлэл технологийн үндэсний паркийн дарга даамлуудын үгийг Анандбазартангууд нохой хуцсан чинээ тоолгүй ажлаа үргэлжлүүлсээр байна. Энэхүү нураан сүйтгэх ажлыг хятадууд гүйцэтгэж байгаа аж. Өглөө болоход баахан хужаа нар нутгийнхаа дууг аялан мэдээллийн паркийн дотор талд байрлах цэцэрлэгт таахалзаж, өмд бандаажаа дэлгэн тавьдаг ажээ. Тэд Анандбазарын далбаан доор үнэндээ л хаан шиг байдаг аж.
Үүнээс дүгнэхэд Анандбазар гэдэг энэ хүнд үйлчилдэг хууль, дүрэм гэж Монгол улсад лав алга. Төрийн өмчийн хорооны дарга Сугар, Мэргэжлийн хяналтын газрын дарга Содхүү нар түүнд хууль сахиулах нь битгий хэл ивээн тэтгэгч нь мэт аашилж байгаа нь үнэхээр гайхалтай.
Анандбазар Мэдээллийн технологийн үндэсний паркын байшингийн өртөгөөс ч их хөрөнгө оруулалт хийсэн гээд байрыг бүхэлд нь өөрийн болгохоор санаархаж байна.
Төрийн өмч ийнхүү луйварчны кармаанд орж байгааг Ерөнхий сайд С.Батболд, Хууль зүйн сайд Н.Нямдорж нар тоохгүй бололтой.
Мэдээллийн технологийн үндэсний парк цагтаа Мэдээллийн технологийн буюу оюуны бизнес эрхэлдэг компаниудыг төрөөс дэмжих анхны инкубаторыг байгуулж байжээ. Энэ инкубатороос одоо бизнэсийн салбарт оюуны бүтээлээрээ хүчээ үзэж байгаа шинэ залуу олон компани төрөн гарсан. Оюутолгой биш оюуны толгой монголыг хөгжүүлнэ гэдэг биш билүү.
Хаана байнаа тэр Ерөнхий сайдын монгол хүний оюуны бизнесийг дэмжих. “Силикон хөндий”-г Монголынхоо онцлогт тохируулан байгуулах энэ тэр. Шаал худлаа.
Харин ч өмнө нь бүтээсэн оюуны бизнесийг дэмжих ганц байгууллагаа устгаж байна.
Нийтлэгч: Эгэлбаатар