2011 оны 9-р сарын 12, Даваа гариг, 11:05 Vip76
УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Хоёр намын нэр бүхийгишүүд Оюутолгойн гэрээгУИХ-ын 57 дугаар тогтоолднийцүүлж өөрчлөхийг Засгийн газраас шаардсан. Уг гэрээг байгуулахдаа УИХ-ын тогтоолыг биелүүлжчадсан эсэх талаар та ямарбайр суурьтай байдаг вэ?
-Оюутолгойн гэрээгтойрсон шүүмжлэл их байна. Үр ашгийг нь олон өнцгөөс харж ярьж байгаа болов уу. Нэг хэсэг нь Монголд ашиггүй гэрээ боллоо, нөгөө хэсэг нь хэрэгтэй гэх мэтээр ярьж байна. Оюутолгойн гэрээг хэлэлцэн баталсан УИХ-д сууж буй гишүүний хувьд хамтарсан Засгийн газар том асуудлыг урагш нь ахиуллаа гэж үзэж байгаа. Том төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан нь манай улсын хувьд том хожил. Дэлхийн. улс орнууд өмнө нь байгаагүйгээр биднийг сонирхож байна. Энэ бүхэн Монголын ард түмний амьдралд хэрэгтэй.Мэдээж тэр гэрээнд засах зүйл байгаа гэдэгт эргэлздэггүй. "Айвенхоу майнз", "Шиньхуа" гэх мэт дэлхийн том компани Монголд л ашигтай гэрээ хийе гэж зорьж ирэхгүй. Аль болох өөрсдөдөө ашигтай гэрээ хийх гэж үзнэ.
Манай Засгийн газрын сайд, Ажлын хэсгийнхэнтэй харьцуулбал тэдний туршлага илүү, олон оронтой гэрээ хэлцэл хийж байсан.
Үүний эсрэг Засгийн газар ажиллаж гэрээ байгуулсан. Тиймээс тэдний хийсэн ажлыг бүхэлд нь хараар будах хэрэггүй. Нөгөө талаас гишүүдийн тавьсан шаардлагад хүндэтгэлтэй хандана. УИХ-ын 57 дугаар тогтоол төрийн эзэмших хувийг 34 хувь байлгах, хуульд нийцүүлэх, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш төрийн хувийг 50-д хүргэх гэсэн гурван заалттай. Нэгэнт УИХ тогтоол гаргасан бол түүний хэрэгжилтийг гишүүд Засгийн газраас шаардах эрхтэй л дээ.
-Оюутолгойн гэрээгхийхэд манай талд туршлага дутсан байж болно. Тэгвэл одоо Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад өмнөх туршлага нь нэмэр болох учиртай. Гэтэл уг гэрээний төслийг ч шүүмжлэл тойрсонгүй.
-Би уул уурхайн салбарын мэргэжлийн хүн биш. Гэхдээ энэ салбарын ажилтай нэлээд танилцаж, байдлыг ажигласан. Дэлхийн хэмжээний уг ордыг монголчууд дангаараа ашиглах ёстой гэж үздэг хэсэг байна. Бид хоёр том хөршөөрөө дамжуулан ертөнцтэй холбогддог. Энэ хоёр гүрэн дэлхийн бодлогыг тодорхойлдог, хүчирхэг эдийн засагтай, баялаг ихтэй. Үүнийг дамнуулаад АНУ, Японтой харилцаж, хөрөнгийг дангаараа босгох хэцүү. Монголчууд хийж чадна, гэвч цаг хугацаа, туршлага хэрэгтэй. Дэлхий даяарчлагдаж, эдийн засаг аалзны тор шиг гинжин хэлхээнд орж байна. Энэ том эдийн засагт монголчууд орох учиртай. Тиймээс дангаараа уг ордоо бид эзэмшинэ гэж болохгүй. Дэлхийн эдийн засаг, геополитикийн нөхцөл бололцоогоо харж байж хэнтэй, хэрхэн хамтарч ажиллахаа бодох нь чухал байна. Ингэхдээ гэрээ хэлцэл бүхэлдээ Монголд ашигтай гэсэн нэг зарчим баримтлах учиртай.
-Намрын улс төр энэ асуудлаар эхэлсэн. Улмаар Засгийн газрыг огцруулахаар оролдож байна. Улс төрийн тогтворгүй байдлыг манайхыг сонирхож байгаа улс орнууд хүсэхгүй байлгүй.
-Манайд хөрөнгө оруулж байгаа, оруулахыг эрмэлзэж буй хүмүүст улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь чухал. Би өөрийгөө УИХ-д олон жил суусан улстөрчид-тэй жишихгүй. Гэвч ажиглаад байхад аль ч нам ялгаагүй улс төр хийж байна. Гэхдээ улс төр тогтвортой байх, эдийн засгийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх дээр тохиролцож чаддаг байгаасай. АН-ын санаачилгыг МАН дэмжихгүй, буруугаар ухуулаад явчихдаг бол эцсийн дүнд ард түмэн хохирдог. Орон нутагт ажиллаж байхад иргэд хоёр намын сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөгийг олгохыг шаардаж байна. Амлалтаа бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Зохион байгуулалтаа хийгээд 2012 онд олгож дуусгана гэж тооцоод ажиллаж байгаа. Нөгөө талдаа бэлэн мөнгө тарааж буйг орон нутгийн залуус шүүмжилж байна.
АН эхлээд нэг сая төгрөг амласан. Дараа нь МАН 1.5 сая төгрөг өгье гэсэн.
Ард түмнээс оноо авахын тулд нөгөөгөө шүүмжилж, давсан зүйл амлаж, амьдрал хүнд байгаа ард түмний сэтгэхүй дээр тоглодог энэ жишиг биднийг улс төрийн хувьд төлөвшөөгүйг л илтгэдэг. Тиймээс улс төрийн намууд бодлогоо тодорхой болгох нь чухал.-Энэ асуудал сонгуулийн тогтолцоотой холбогддог. Хоёр нам одоо болтол Сонгуулийн хууль дээр тохиролцоогүй байна.-Бүх л буруу булхайгаа сонгуулийн тогтолцоо руу чихэж байна. Мөнгө тарааж, популист амлалт өгч, луйврын элдэв аргаа хэрэглэсээр л байх юм бол ямар ч тогтолцоо байсан ялгаагүй. Сонгуулиа шударга явуулах ухамсартай болох хэрэгтэй байна даа.
-Жилийн өмнө улс төрийн дөрвөн ч нам сонгуулиар популист амлалт өгөхгүй байхаар тохирч, гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч Сонгуулийн хуулийн одоогийн төсөлд энэ талаар заалт ороогүй. Үүнийг хуульчлахгүй бол байдал давтагдах юм биш үү?
-Намууд гэрээнд гарын үсэг зурсан нь сайн ч хуульчлахгүй бол завсардаж алга болох аюултай. Тиймээс манай Төсвийн байнгын хороо хоёр намын Бүлгийн даргад албан тоот өгөхөөр төлөвлөж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлэлцэж байхад сонгуулиар мөнгөн амлалт өгөхгүй байх асуудал орж ирсэн. Тэр үед энэ асуудлыг Сонгуулийн хуульд оруулна гээд хойшлуулсан. Гэтэл төсөлд нь одоо энэ талаар байдаггүй. Үүнийг оруулбал дэвшил болно.
-МАН 52:24 гэсэн хувилбарыг дэмжихээ мэдэгдсэн. Таны хувийн байр суурь ямар байна вэ?
-Би холимог тогтолцоог л дэмжиж байгаа. Энэ асуудлыг Үндсэн хуультайгаа холбож авч үзэх хэрэгтэй. Түүнд 'Төлөөлөгчийг шууд сонгоно" гэсэн. Энэ бол жижиг мажоритар гэсэн үг. Гэхдээ намууд хоорондоо ярилцаад зөв шийдэл гаргах байх.
-Энэ оны улсын төсвийг есөн хувийн алдагдалтай баталсан ч орлого давж биелсэн. Тиймээс Засгийн газар улсын төсөвт тодотгол хийхээр зэхэж байна. Нэмэгдэл орлогыг хуримтлуулах сэтгэхүй манайд алга гэж Төвбанк шүүмжилдэг л дээ. Төсөвт тодотгол хийх шаардлага ер нь байгаа юу?
-Засгийн газар тодотголыг өргөн бариагүй байна. Тиймээс би хэвлэлээс л оны эцэст төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давна гэсэн мэдээлэлтэй байна. Засгийн газар юуг тодотгохоо сайн бодох хэрэгтэй байх. Орлого давлаа гэхээр л тодотгол хийгээд идээд байж болохгүй. Төсвийн тогтворжуулалтын сан гэж бий. Хуримтлал үүсгэж, аль болох эдийн засгаа тэтгэх чиглэлд анхаарах нь чухал.
-Намрын чуулганаархэлэлцэх нэг гол асуудалнь улсын 2012 оны төсөв. Засгийн газраас төсөлболовсруулаад оруулжирэхээр гишүүд тойрог руугаа хөрөнгө оруулах гэжзүтгэсээр зардлыг нэмж орхидог. Энэ байдлыг халахын тулд төсвийн шинэчлэл хийхээр ярьж байгаа. Шинэчлэлийн явц ямархуу байна вэ?
-Тийм зовлон байдаг. Бүгд л сонгуульд амлалт өгөөд гарчихсан учраас тухайн тойрогтоо төсвөөс хөрөнгө оруулах, улмаар нэр хүндээ өсгөх гэсэн бодол улстөрчдөд бий. Нөгөө талаар хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэж үг бий. Хүн бүр санаанд орсон тоогоо хэлээд байвал сав дийлэхгүй. Тиймээс би төрийн бодлогоор л үүнийг зохицуулах ёстой гэж боддог. Тэргүүлэх чиглэлээ тодорхойлоод түүнд хөрөнгө оруулдаг байх хэрэгтэй. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг УИХ баталчихсан. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хоёр дахь хэлэлцүүлгээ хийчхээд явж байна. 2012 оны төсвийг уг хуулиар хийж амжихгүй, 2013 оноос хийнэ.
Нийтлэлч
С.Туул
Эх сурвалж: Өнөөдөр сонин