logo
Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хуулийн хугацаа дууслаа

Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хуулийн хугацаа дууслаа

2014/06/03
Нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж дууслаа. Замын цагдаагийн газар, дүүргүүдийн татварын хэлтсээс хамтран  06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24–нийг хүртэл албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг байгуулна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй бол  захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль төлнө. 6 сарын 24-нөөс хойш албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш