Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, гол усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүрээр зорчих, дуу цахилгаантай бороо, аянганы үеэр гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утсаа салгах, гар утсаар ярихгүй байх, гэрийн өрхийг бүтээх, үерийн ус зайлуулах суваг шуудуу татаж аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.