logo
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо

Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо

2011/09/17
Нью-Йорк хотод загварын долоо хоног болж, загвар зохион бүтээгчид 2012 оны хаврын загваруудаа толилуулсан байна. Загвар зохион бүтээгч Кристиан Серяано үнэтэй чамин хийцийн загвараас гадна хямд төсөр материалаар хийгдсэн үнэ хямдтай загвар зохион бүтээсэн нь олны анхаарлыг татсан байна.  
Чамин дэгжин хувцасны гол зах зээл АНУ болон Европт байдаг. Гэсэн ч эдгээр улсуудын эдийн засаг тааруу, иргэдийн худалдан авах чадвар муу байгаатай холбогдуулан загвар зохион бүтээгчид үнэ хямдтай загварыг голлон бүтээсэн байна. Алдарт загвар зохион бүтээгч Бети Жонсоны загваруудын борлуулалт өнгөрсөн жил муу байсан учир загвар зохион бүтээгч орчиндоо зохицож, энгийн хямд үнэтэй загварыг илүүд үзжээ. Ирэх хавар 1980-аад оных шиг тод ягаан өнгийн рок стилийн хувцаснуудын загвар моодонд орох гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Америкийн их дэлгүүрүүдэд “Миссони” брэнд салбараа нээсэн бөгөөд жижиглэн болон интернет худалдааны  борлуулалт  сайн байгаа ажээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш