logo
Шинэ цэцэрлэгтэй боллоо

Шинэ цэцэрлэгтэй боллоо

2014/08/22

БШУЯ-ны захиалгаар хүн амын тоо ихтэй Сүхбаатар дүүргийн 16-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.

Канад технологийн модон бүтээцээр баригдсан шинэ цэцэрлэг энэ сарын 25-аас хүүхдүүдээ бүртгэж эхлэх юм байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүнд энэ намар хэд хэдэн шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.

Дүүргийн хувьд энэ намар шинээр дөрвөн сургууль, долоон цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал, Дамбадаржаад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор шинээр барих бол II сургуулийн өргөтгөл, III болон XI сургуулийн барилгын ажил эхэллээ.

Харин дүүргийн хэмжээнд долоон хороо огт цэцэрлэггүй байдаг. Тиймээс цэцэрлэгийн хүртээмж багатай хэсгийг сонгон үүний хоёрыг нь дүүргийн, хоёрыг нь нийслэлийн, үлдсэнг нь олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар барьж байгаа юм.

Гурван цэцэрлэг есдүгээр сарын нэгэнд хүүхдээ авахад ийнхүү бэлэн боллоо. Ойролцоогоор мянга орчим хүүхэд цэцэрлэгт элсэх боломж бүрдэж сургуулиудын хэмжээнд 1500 орчим хүүхдийн суудал шинээр нэмэгдэж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш